Монгол, Оросын хилийн бүсийн аргалийн тоо толгой өсжээ
1 сарын 16. 15:141

Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан тооллогоор Улаан номд орсон аргалийн тоо толгой 2014 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн тухай Сайлюгемийн байгалийн цогцолборт газраас мэдээллээ.

Тус байгууллага Монгол, Оросын хил дамнасан бүсэд өнгөрсөн 11 дүгээр сард нэгэн зэрэг эхлүүлсэн аргалийн тооллогын дүнг танилцуулсан байна.

Хоёр улсын хил дамнасан бүсийн аргалийн тоо толгой 6981 болсон нь 2021 оныхоос 732 толгойгоор их байна. Үүнээс Орост 2957, Монголд 4024 толгой аргаль бүртгэгджээ. Сайлюгэмийн нурууны аргалийн тоо 2019-2023 оны хооронд ихээхэн өссөн нь үр дүнтэй хамгаалсантай холбоотой аж.

2021 онд хил дамнасан бүсийн аргалийн нийт тоо 6189 байсан бол, 2019 онд 4886, 2017 онд 4675 аргаль тоолж байв. Монголд сүүлийн хоёр жилийн хугацаанд 341 толгойгоор өсжээ.

Хоёр улсын аргалийн хамтарсан тооллогыг 2014 оноос хойш хийж байна.


Эх сурвалж: sailugem /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Ц.Гантулга
   /
1 сарын 18. 17:42

Маш сайхан мэдээ байн шүү

Онцлох мэдээ
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48