Канад: Зэрлэг баавгайг хооллосныхоо төлөө 60.000 ам.доллароор торгуулахаар болжээ
2021, 10 сарын 7. 1:040

Канадын нэгэн эмэгтэйг зэрлэг хар баавгай тэжээсэн хэргээр 60 мянган ам.доллараар торгох тухай шийдвэр шүүхээс гарсныг Daily Mail 6-ны өдөр мэдээлжээ.

Канад улсын Бритиш Колумбия мужийн Уистлер хотын иргэн Зузана Стевикова 2018 оны зун зэрлэг ан амьтдыг тэжээх зорилгоор долоо хоногт 10 хайрцаг алим, 50 паунд буюу 22 кг лууван, 180 өндөг худалдаж авсан хэрэгт буруутгагдсан байна. Зэрлэг амьтдыг тэжээх нь тус мужийн зэрлэг амьтдын тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.

Орон нутгийн Байгаль орчныг хамгаалах төвд 2018 оны 7-р сард Кейденвуд орчимд хэн нэгэн хар баавгай тэжээж байна гэсэн мэдээлэл иржээ. Мөрдөн байцаалтын явцад Стевикова долоо хоног бүр өөрийн эдлэн газартаа зэрлэг баавгай тэжээж байсан нь тогтоогдсон ба тухайн үед хууль зөрчиж байгаа талаар нь сануулж хэлэхэд тэрээр “баавгайн хоол тэжээлийг улам нэмж өгөх болно” гэж хэлж байжээ. Түүнийг аюултай зэрлэг ан амьтдыг тэжээж, хооллож байсан хэргээр баривчилсан байна. "Түүний хийсэн энэхүү үйлдэл нь баавгайг хүмүүсийн өгч буй хоол хүнснээс хамааралтай болгодог" гэж Байгаль орчныг хамгаалах газрын ажилтан онцолсон аж.

60,000 ам.долларын торгууль нь Бритиш Колумбия мужийн зэрлэг амьтдын тухай хуулиар тогтоосон торгуулийн дээд хэмжээ юм. Эрх баригчдын зүгээс “ийм үйлдлийн төлөө хатуу шийтгэл оногдуулах жишиг тогтоохын тулд уг торгуулийг дээд хэмжээгээр тогтоосон” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Korean Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35