АНУ-ын Төрийн департамент Умард Солонгос руу зорчих хоригоо дахин нэг жилээр сунгажээ
2023, 8 сарын 23. 10:490

АНУ-ын засгийн газар Умард Солонгос руу зорчих хоригоо дахин нэг жилээр сунгажээ.

Тодруулбал тусгай зөвшөөрөл аваагүй тохиолдолд Умард Солонгост АНУ-ын паспортоор зорчихыг хориглосон хугацааг ирэх оны наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар болсон тухайгаа АНУ-ын Төрийн департамент мэдэгдлээ.

Төрийн департаментын зүгээс Умард Солонгост америкчуудыг хянаж цагдах, удаан хугацаагаар баривчлах зэрэг эрсдэлт нөхцөл байдал үргэлжилсээр байгаа тул ард иргэдийнхээ аюулгүй байдалд шууд учрах аюул заналхийллийг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн хэмээн тайлбарлав.

2017 оны зургадугаар сард Умард Солонгост саатуулагдсан Отто Уормбиер комд орсон байдалтай суллагдсанаасаа хойш ердөө долоо хоногийн дараа нас барсан ба үүний дараахан АНУ-ын засгийн газар тус улс руу зорчихыг хориглосон захирамж гаргаж байсан билээ. Ийнхүү энэ удаад Умард Солонгост зорчих хоригийг нэг жилээр сунгаж байгаа нь энэ юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35