Норвеги: Далайн гүнд ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхийг зөвшөөрсөн дэлхийн анхны улс болжээ
1 сарын 12. 8:340

Норвеги улс далайн гүн дэх ашигт малтмалыг арилжааны зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн дэлхийн анхны улс боллоо.

BBC зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 10-ны өдөр мэдээлснээр Норвегийн парламент хойд туйлын далайн ёроолд буюу тус улсын нутаг дэвсгэрт орших далайн гүн дэх ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хуулийн төслийг өмнөх өдөр нь баталсан талаар онцолсон байна. Энэ талаар эрх баригч Хөдөлмөрийн нам өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сөрөг хүчин болох Консерватив нам, Дэвшилтэт намтай тохиролцоонд хүрсэн юм.

Хайгуул, олборлолт явуулахыг зөвшөөрсөн далайн гүн дэх талбайн хэмжээ ойролцоогоор 280,000 километр квадрат буюу Их Британийн нийт нутаг дэвсгэрээс том аж. Норвегийн Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн тооцоогоор тухайн бүсэд асар их хэмжээний зэс, цайр агуулагдаж байгаа гэнэ. Түүнчлэн хайгуулын явцад цахилгаан бараа болон хайлшид ашиглагддаг өндөр агууламжтай лити, газрын ховор элементийн нэг төрөл болох скандиум илэрчээ.

Гэхдээ энэхүү шийдвэр батлагдсанаар далайн гүнд өрөмдлөг хийхийг шууд зөвшөөрч байна гэсэн үг биш юм. Компаниуд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргээ ирүүлсний дараа нь конгрессоор хэлэлцэж зөвшөөрлийг албан ёсоор шат дамжлага бүрт авах шаардлагатай аж. Засгийн газрын зүгээс “Далайн гүнд ашигт малтмалын олборлолт хийснээр аж үйлдвэрийн шинэ боломж нээгдэх ч тогтвортой аргаар олборлолт явуулахаа нотолсон тохиолдолд л олборлолт явуулах зөвшөөрлийг олгоно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ Норвегид төдийгүй гадны орнуудад ч уг шийдвэр нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн дуу хоолойгоо өргөх эсэргүүцэгчид олноор гарсан юм. Тухайлбал өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Европын холбооны 120 улс төрч Норвегийн парламентад нээлттэй захидал илгээж, далайн гүн дэх ашигт малтмалын нөөцийг ашиглахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлснээс гадна дэлхийн 800 гаруй эрдэмтэд энэ шийдвэрийг зогсоохыг уриалж, нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэй гэж үзжээ.

Байгаль орчны шударга ёсны сангийн далайн идэвхтэн, судлаач Мартин Вевелер "Энэ нь далайн амьдрах орчныг сүйрүүлэх болно. Өнөөдрийг хүртэл Норвегийн засгийн газар байгаль орчныг хамгаалах талаар маш өндөр стандартыг баримталдаг гэдгээ үргэлж онцолсоор ирсэн. Гэвч шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж буй бүхий л зөвлөмжийг үл тоомсорлож байгаа нь хоёр нүүр гаргаж буй явдал юм” хэмээн шүүмжилжээ. Норвегийн Greenpeace-ийн тэргүүн Фрод Флэйм "Энэ бол Норвегийн хувьд ичгүүрт өдөр. Далайн гүн дэх хайгуул, олборлолтыг эсэргүүцсэн эсэргүүцлийн давалгаа дөнгөж эхэлж байна" хэмээн өгүүлсэн юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35