Австрали улс коронавирустэй зэрэгцэн амьдрахаар болжээ
2021, 10 сарын 11. 12:000

Даваа гарагаас эхлэн Австрали улс коронавирустэй зэрэгцэн амьдарч эхлэхээр болсон бөгөөд улс даяар хорио цээрийн дэглэмээ аажмаар цуцлах болжээ. Улмаар Сидней хот дөрвөн сар үргэлжилсэн хөл хорионы дараа вакцинд бүрэн хамрагдсан ард иргэддээ кафе, ресторан, фитнесийн үүд хаалгыг нээх болсон юм.

Тус шийдвэрийн хүрээнд зарим үдшийн цэнгээний газрууд шөнийн 00:01 минутад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд удаан хугацаанд хөл хорионд байсан хүмүүс шөнө дундад шар айраг уухаар цугласан зургууд цахим орчинд давлагаалжээ.

Засгийн газраас анхааруулж байгаагаар хорио цээрийн дэглэмийг цуцлахтай зэрэгцэн өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо өсөх гэнэ.

Хэдийгээр хорио цээрийн дэглэм ийнхүү цуцлагдаж байгаа ч, зарим нэг халдвар хамгааллын дэглэм хэрэгжихээ болихгүй юм. Тодруулбал, дэлгүүр хоршоогоор үйлчлүүлэх иргэдийн тоог зааж өгөх бөгөөд вакцинд хамрагдсан хүмүүсийн хувьд нэгнийдээ зочлох, хурим, оршуулах ёслолд оролцох зэрэг эрх нь нээгдэх ажээ.

Австрали улсын зүгээс энэ сарын сүүл хүртэл вакцинжуулалтыг 80 хувьд хүргэхийг зорьж байгаа юм. Харин вакциндаа хамрагдаагүй хүмүүс арван хоёрдугаар сарын нэгэн хүртэл хөл хорионы дэглэмээ хэрэгжүүлэх гэнэ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35