ОХУ: Засгийн газраас криптовалютыг хориглох ямар ч санаа байхгүй
2021, 10 сарын 13. 17:220

ОХУ-ын сангийн дэд сайд Алексей Моисеевийн мягмар гарагт мэдээлснээр, тус улсын засгийн газраас Оросын нутаг дэвсгэрт криптовалютыг хориглох ямар ч санаа байхгүй хэмээжээ.

Тэрээр, “ОХУ-ын нутаг дэвсгэрт криптовалютаар төлбөр тооцоо хийх хориотой. Гэхдээ оросууд цахим хэтэвч хэрэглэх эрх нь нээлттэй байгаа. Би хувьдаа нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилнэ гэж найдаж байна. Одоогоор нөхцөл байдлыг өөрчлөх ямар ч санаа байхгүй” гэж мэдэгдсэн байна.

ОХУ энэ оны эхнээс криптовалютыг өмчийн нэг хэлбэрээр хүлээн зөвшөөрсөн юм. Улмаар ард иргэд криптовалютаар гүйлгээ хийж болох ч төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах нь хориотой ажээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35