Саудын Араб: Түүхий газрын тосны үнээ бууруулснаар олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ буурчээ
1 сарын 11. 10:070

Саудын Араб улс түүхий газрын тосны борлуулалтын үнээ гэнэт бууруулснаар олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ огцом унажээ.

Орон нутгийн цагаар 8-ны өдөр Нью-Йоркийн худалдааны биржид (NYMEX) ирэх 2-р сарын WTI ангиллын газрын тосны үнэ нэг баррель нь 70.77 ам.доллароор хаагдсан нь тухайн өдрийн нээлтийн ханшаас 4.12 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Энэ нь өнгөрсөн оны 11-р сарын 16-наас хойших хамгийн том уналт байлаа. Түүнчлэн Лондонгийн ICE фьючерсийн бирж дээр ирэх 3-р сард нийлүүлэгдэх Brent ангиллын газрын тосны үнэ мөн л 3.35 хувиар буурч, 76.12 ам.долларт хүрсэн байна.

Учир нь Саудын Арабын төрийн өмчит Aramco компани өмнөх өдөр нь Ази, Хойд Америк, Европ зэрэг бүх бүс нутагт Ойрх Дорнодын түүхий газрын тосны албан ёсны худалдах үнийг баррель тутамд 2 ам.доллароос илүү хямдруулсантай шууд холбоотой юм. Ойрх Дорнодын түүхий газрын тос нь АНУ-ын WTI-тай өрсөлдөхүйц газрын тос юм. Жишиг үзүүлэлттэй харьцуулахад Азийн газрын тосны нийлүүлэлтийн үнэ сүүлийн 27 сарын хамгийн доод түвшинд хүрч буурсан байна.

Тэрчлэн Саудын Араб улс олборлолтоо бууруулна гэх таамаг шинжээчдийн дунд байгаа юм. Саудын Араб болон ОХУ олборлолтоо бууруулах магадлал өндөр байгаа ч Газрын тос олборлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн гишүүн бус АНУ-аар тогтохгүй ОПЕК-ийн гишүүн Ирак, Нигери зэрэг орнууд түүхий газрын тосны олборлолтоо нэмэгдүүлсэн юм. Үүний улмаас сүүлийн үед газрын тосны үнэ буурч байгаагийн дээр Саудын Араб зах зээлээ алдсан гэх дүгнэлт шинжээчдийн дунд хөвөрсөн билээ.

Мөн Хятадын эдийн засгийн нөхцөл байдлаас улбаатай эдийн засгийн уналт олон улсын зах зээлд газар авч байна. Price Futures Group-ийн шинжээч Фил Флинн тайландаа “Саудын Араб зах зээлд эзлэх байр сууриа хадгалахын тулд түүхий газрын тосныхоо үнийг бууруулсан байж магадгүй ч зах зээл үүнийг эдийн засаг удааширч байгаагийн тод илрэл гэж үзэж байна” гэжээ.

Харин Хойд Африкийн газрын тос олборлогч Ливи улс түүхий газрын тосны үйлдвэрлэлээ түр зогсоосноор огцом буусан ханш эргэн тогтворжсон байна. Тодруулбал Ливийн Эль Шарара газрын тосны ордын эргэн тойронд болсон эсэргүүцлийн жагсаалын улмаас Ливийн үндэсний газрын тосны корпорац 7-ны өдөр үйл ажиллагаагаа зогсоож байгаа мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35