Ла Пальма: Канарын арлуудад оршин суудаг хятадууд хандив цуглуулж, хохирогчдод тусалжээ
2021, 10 сарын 14. 18:540

Испани улсад харьяатай Канарын арлуудад оршин суудаг хятадууд Кумбре Вэйя галт уулын дэлбэрэлтэд өртөж, хохирсон ард иргэдэд туслахаар 40 мянган еврогийн хандив, бас бус хамгаалалтын хэрэгслийг цуглуулжээ.

Цугласан хандивыг Канарын арлуудад амьдардаг хятадуудын төлөөлөл эрх баригчдад хүлээлгэн өгсөн байна.

Төлөөлөгчдийн нэг болох Шү Лэйжианы телевизэд өгсөн ярилцлагадаа, “Бид энд өсөж төрсөн болохоор яг л Канарын арлын иргэд шиг өөрсдийгөө мэдэрдэг. Бид хэдий хятад хүн ч гэлээ Канарын арал бол бидний хувьд хоёр дахь гэр минь гэсэн үг” хэмээжээ.

Галт уул дэлбэрснээс хойш өдгөө 25 хоногийн нүүрийг үзэж байгаа ч аюул холдох болоогүй байгаа юм. Улмаар даваа гарагт галт уулын хайлмаг цементийн үйлдвэрийг дайрснаар хорт хий ялгарч, тухайн бүсэд оршин суудаг ард иргэд гэр гэртээ хөл хорионы дэглэм баримталж байгаа ажээ.


Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35