Путин Ромд болох “Их 20”-ийн уулзалтад биеэр оролцохгүй
2021, 10 сарын 19. 23:140

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Италийн Ром хотод энэ сарын 30-31-ний өдрүүдэд болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад биеэр оролцохгүй хэдий ч цахим хэлбэрээр оролцох болсноо орон нутгийн цагаар 19-ний өдөр мэдэгджээ.

Кремлийн мэдэгдэлд дурдсанаар, Путин мөн өдөр Италийн Ерөнхий сайд Марио Драгитай утсаар холбогдож, энэхүү шийдвэрээ мэдэгдсэн байна.

Кремлийн зүгээс үргэлжлүүлэн "Ерөнхийлөгч В.Путин даргалагч орон болох Италийн удирдсан ”Их 20”-ийн уулзалтын бэлтгэл ажлыг өндрөөр үнэлж буйгаа мэдэгдэхийн сацуу тус дээд хэмжээний уулзалтад цахим хэлбэрээр оролцохоо мэдэгдсэн" гэж онцлов. Түүнийг “Их 20”-ийн уулзалтад оролцох эсэх талаар Кремль өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй байсан юм.

Мөн хоёр удирдагч хэдхэн хоногийн өмнө “Их 20”-ийн орнуудын удирдагчид утсаар холбогдож Афганистаны байдлыг хэлэлцсэн тусгай уулзалтын үр дүнгийн талаар санал солилцсон хэмээн Кремль мөн онцлов. “Их 20”-ийн удирдагчид өнгөрөгч 12-ны өдөр даргалагч Итали улсаар ахлуулсан тусгай видео хурал хийж, Афганистан улсад Талибан бүлэглэл дахин хяналтаа тогтоосны нөлөөгөөр тус улсад нүүрлэж болзошгүй хүмүүнлэгийн хямрал, терроризмоос урьдчилан сэргийлэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.

Ерөнхийлөгч Путин, Ерөнхий сайд Драги нар худалдаа, эдийн засгийн чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар мөн ярилцсан гэж Кремль нэмж хэлэв.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35