Жүжигчин Алек Болдуин кино зураг авалтын үеэр санамсаргүй сум алдаж зураглаач бүсгүйн амийг хохироожээ
2021, 10 сарын 22. 13:480

Холливуудын нэрт жүжигчин өдгөө 63 настай Алек Болдуины кино зураг авалтын үеэр буудсан суманд кино багийн хоёр гишүүн өртөж нэг нь амиа алдсан харамсалтай явдал болжээ.

CNN болон Франс-Пресс агентлагийн орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээлснээр, "Rust" буюу “Зэв” нэртэй киноны зураг авалтын үеэр 21-ний өдрийн 13:50 цагийн орчимд Болдуин тулгуурт буугаар буудаж байгаад 42 настай зураглаач Хелена Хатчинс хэвлий тус газар нь оносон бол 48 настай найруулагч Жоэл Соуза мөн бэртэл авсан байна. Тус кинонд Болдуин өөрөө жүжигчин болоод найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд 19-р зууны Нью-Мексикогийн байдлыг харуулсан өрнөдийн кино аж.

Зураглаачийг тэр даруй нисдэг тэргээр Нью-Мексикогийн их сургуулийн эмнэлэгт хүргэсэн хэдий ч удалгүй нас барсан гэв. Харин бэртэл авсан найруулагчийг түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь одоогоор тодорхойгүй байна. Кино баг болон Болдуин аль аль нь одоогоор мэдэгдэл хийгээгүй байгаа аж.

 

Зүүн гар талаас Хелена Хатчинс, Жоэл Соуза

 

Цагдаагийн байгууллагын зүгээс "Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгээгүй" гэж онцолжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04