Ирэх оны “Оскар-2025” наадмын товыг танилцуулав
4 сарын 12. 11:500

“Оскар”-ын наадмын 97 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ирэх оны гуравдугаар сарын 2-ны өдөр болно гэж Америкийн кино урлагийн академи лхагва гарагт мэдэгдлээ. Ингэснээр жил тутам болдог ёслолын үйл ажиллагааг долоо хоног орчмоор урагшлуулсан байна.

Энэ оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 10-нд болсон юм. Британи-Америк гаралтай найруулагч Кристофер Ноланы “Оппенхеймер” бүтээл “Шилдэг кино”-гоор шалгарсан уг ёслолын үйл ажиллагааг 19.5 сая хүн телевизээр үзсэн нь өмнөх оныхоос 4 хувиар өссөн үзүүлэлт болсон билээ.

Кино урлагийн академи мөн шагнал гардуулах ажиллагааг эрт эхлүүлэх шийдвэрээ хэвээр үлдээжээ. Тодруулбал, ирэх жилийн шагнал гардуулах ажиллагааг энэ жилийнхтэй адил 19:00 цагт эхлүүлнэ. Мөн ABC телевиз шагнал гардуулах ёслолыг дахин шууд дамжуулах ажээ.

“Алтан бөмбөрцөг” наадмыг зохион байгуулагчдын хувьд CBS телевизтэй таван жилийн хугацаатай шинэ гэрээ байгуулсныхаа дараа ирэх жилийн ёслолыг нэгдүгээр сарын 5-нд зохион байгуулна гэдгээ саяхан мэдэгдсэн билээ.


Эх сурвалж: AP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03