Барбадос улс Их Британийн эзэн хаант засгийг халж, анхны ерөнхийлөгчөө сонголоо
2021, 10 сарын 22. 15:050

Карибын арлын бүсэд байх Барбадос улс Их Британийн эзэн хаант засгийг халж, анхны ерөнхийлөгчөө сонгожээ.

Шинэ ерөнхийлөгчийг өнгөрөгч лхагва гарагт Сенат болон Ассамблейн гишүүдийн гуравны хоёрын саналаар сонгосон байна. Улмаар тус улсын засгийн газраас ерөнхийлөгчөө сонгосон нь бүгд найрамдах улс болоход ихээхэн түлхэц үзүүлнэ гэж найдаж байгаа юм.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхмийн тухайд гэвэл түүнийг Сандра Мэйсон гэдэг өдгөө 72 настай эмэгтэй гэнэ. Тэрээр ерөнхийлөгч болохоосоо өмнө Барбадос улсын шүүхэд хүчин зүтгэсэн анхны эмэгтэйгээр нэрлэгдэж байжээ. Тэгвэл энэ удаад тэр тус улсын анхны ерөнхийлөгч гэсэн алдрыг хүртэх юм. Түүний тангараг өргөх ёслол ирэх сарын 30-ны өдөр болох ажээ.

Барбадос улсын хувьд урьд Их Британи улсын колони байсан бөгөөд 1966 онд тусгаар тогтнолоо зарлаж байсан юм. Гэвч хэдий тусгаар тогтносон ч засгийн эрхийн хувьд Их Британийн хаант засгаас ангижраагүй байна. Тэгвэл энэ жил тус улсын тусгаар тогтнолын 55 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн баярыг тохиолдуулан шинэ ерөнхийлөгч тангараг өргөх юм.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35