Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын тэнгисийн цэргүүд хамтарсан сургуулилалт хийжээ
1 сарын 18. 12:440

Өмнөд Солонгос, Япон, АНУ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийсэн талаар Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин мэдээлжээ. Уг сургуулилалтад АНУ-ын цөмийн хөдөлгүүрт, нисэх онгоц тээгч хөлөг онгоц оролцсон байна.

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос лхагва гарагт мэдээлснээр, Умард Солонгосын зүгээс учирч буй цөмийн болон пуужингийн аюул заналыг тогтоон барих, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зорилгоор сургуулилалт хийжээ.

Өмнөд Солонгосын өмнөд нутгийн Чэжү арлын өмнөд хэсэгт даваа гаргаас лхагва гаргийн хооронд болсон сургуулилалтад “USS Carl Vinson” хөлөг онгоц, Японы Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчин, Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хөлөг онгоц зэрэг есөн хөлөг онгоц оролцсон байна.

Сургуулилалтын эхний өдөр Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга, адмирал Ким Мён Сү нисэх онгоц тээгч хөлөг онгоцон дээр усан цэргүүдэд урам зориг өгөхөөр ирсэн байна. Өмнөд Солонгос, Япон, АНУ нь хамтарсан цэргийн сургуулилалтыг тогтмол хийдэг бөгөөд сүүлийн үеийн сургуулилалтууд нь өнгөрсөн 12 дугаар сард тохиролцсон олон жилийн төлөвлөгөөний эхнийх нь болж байна.

Мөн Өмнөд Солонгосын Засгийн газар Умард Солонгос руу бараа бүтээгдэхүүнийг хөлөг онгоцноос хөлөг онгоц руу хууль бусаар тээвэрлэж байгаа талуудад шинээр хориг арга хэмжээ авснаа өнөөдөр мэдэгджээ. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр, 11 хөлөг онгоц, хоёр хувь хүн, гурван байгууллага НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчсөн дээрх үйлдлийг хийж байгаа аж. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн засаг захиргаа Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн 15 дахь тохиолдол нь энэ юм.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01