Хойд Солонгос өлсгөлөнд нэрвэгдэж буй ард иргэддээ бага идэхийг зөвлөжээ
2021, 10 сарын 28. 10:441

Хойд Солонгос улс аль хэдийн өлсгөлөнд нэрвэгдээд буй ард иргэддээ ойрын хэдэн жил бага идэхийг зөвлөжээ.

Цар тахал гарч эхэлсэнтэй холбогдуулан өнгөрсөн жилээс л БНСУ-тай хиллэдэг хилээ хаасан тус улс 2025 он хүртэл хилээ эргэн нээх бодолгүй байгаа аж. Улмаар худалдаа арилжааны гол цэг болсон хил нь хаалттайгаас үүдэн 25 сая хүн амтай тус улсын ард иргэд өдгөө өлсгөлөнд нэрвэгдээд байгаа билээ.

Харин тус улсын хилтэй залгаа оршин суудаг нэгэн эрхмийн мэдээлснээр, “Одоогийн хоол хүнсний асуудал бол үнэхээр онц байдал мөн. Ард иргэд бараа бүтээгдэхүүний хомстолтой нүүр тулж байна. Гэтэл эрх баригчид биднийг ердөө л 2025 он хүртэл хоол хүнсээ гамнаж, бага ид гэж хэлэхийг сонсоно гэдэг бол үнэхээр харамсалтай хэрэг” хэмээсэн байна.

Хэдийгээр Хойд Солонгос улс тийнхүү хилээ хаасан ч цар тахал, байгалийн гамшигт үзэгдэл болоод АНУ, НҮБ-ыг ард иргэдийнхээ өлсгөлөн байгаад буруутгасан юм.


Эх сурвалж: Washington Examiner

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
1
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
59.153.112.246
   /
2021, 10 сарын 29. 5:37

нүгэлт хар пэндгэр гахай. хойд төрөлдөө хилэнцэт хар хорхой болж төрнө

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35