“Архигүй” Саудын Араб улсад анхны архи, согтууруулах ундаа худалдаалдаг дэлгүүр нээгдэнэ
1 сарын 25. 5:320

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр, Исламын шашны хуулийн дагуу архи, согтууруулах ундаа уух, худалдан борлуулах, үйлдвэрлэх зэрэг үйл ажиллагааг эрс хориглодог Саудын Араб улсад энэ төрлийн анхны дэлгүүр тун удахгүй үүд хаалгаа нээхээр болсныг онцолжээ.

Тус мэдээнд дурдсанаар энэхүү дэлгүүрийг ирэх долоо хоногт нийслэл Эр-Рияд хот дахь Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газрууд байрладаг дүүрэгт нээх бөгөөд зөвхөн мусульман бус хүмүүст нээлттэй байх болно гэжээ.

Уг дэлгүүрээр үйлчлүүлэхийн тулд Саудын Арабын Гадаад хэргийн яамнаас гаалийн бүрдүүлэлтийн код авч, гар утасны аппликейшнээр дамжуулан бүртгүүлж, сар бүр тогтоосон квотыг баримтлах ёстой аж.

Харин дипломатчдаас бусад гадны орнуудын иргэд тус дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа талаар мөн дурдсан байна.

Персийн булангийн бүс нутгийн лалын шашинтай орнуудаас Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ), Катар, Бахрейн зэрэг улсууд л зөвхөн зөвшөөрөлтэй ресторан, дэлгүүрүүдээр дамжуулан мусульман бус гадаадын иргэдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг зөвшөөрдөг юм. Харин Саудын Араб улсын хувьд энэ нь хориотой байсан юм.

Түүнчлэн Саудын Араб улсад 2018 оноос эмэгтэйчүүд жолоо барих эрхтэй болсноос гадна сүүүийн жилүүдэд гадны хамтлаг дуучид тоглолт хийх, олон нийтийн газарт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тусгаарлах, кино театрын үйл ажиллагаа явуулах, жуулчны виз олгох зэрэг хаалттай зохицуулалтыг зөөлрүүлж эхлээд байгаа юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35