Вьетнам: 2-6 сартай 18 нярайд санамсаргүй цар тахлын эсрэг вакцин хийжээ
2021, 11 сарын 6. 23:110

Вьетнам улсад 2-6 сартай 18 нярайд товлолт вакцин хийх гэж байгаад санамсаргүй цар тахлын эсрэг вакцин хийж орхижээ. Одоогоор нялхсын эрүүл мэндэд ямар нэгэн сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй байгаа талаар мэдэгдэв.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн VN Express болон dpa news сувгийн 6-ны өдөр мэдээлснээр, Ханой хотод 2-6 сартай 18 нярайд өнгөрсөн 3-ны өдөр Кувок Вай дүүргийн эрүүл мэндийн төвд цар тахлын эсрэг Пфайзер вакциныг андуурч хийсэн талаар онцолжээ.

Эрүүл мэндийн төвийн зүгээс нярайнуудад буруу вакцин хийснээ мэдсэн даруйдаа нярайнуудыг ойролцоох эмнэлэг рүү шилжүүлж, эмч эмнэлгийн ажилтнууд биеийн байдлыг нь хянаж байгаа гэв.

Уг хэргийн талаар Эрүүл мэндийн яаманд мэдээлсний дараа Ханой хотын эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон НҮБ-ын Хүүхдийн сангийн (ЮНИСЕФ) анагаахын мэргэжилтнүүд болон дотоодын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөн гэж мэдээллийн агентлаг мөн дурджээ.

Нярайнууд эмнэлгийн хяналтад орсноос хойш 48 цагийн дараа зарим нярайд халуурах зэрэг вакцин хийлгэсний дараах нийтлэг шинж тэмдэг илэрсэн хэдий ч өөр ямар нэгэн сөрөг нөлөө илрээгүйн дээр биеийн байдал тогтвортой байна гэж эрүүл мэндийн албаныхан мэдэгдэв. Хэрэг явдал хэрхэн гарсан, эдгээр нярайнуудад хэдий хэмжээний тун вакцин хийсэн нь тодорхойгүй байна гэж хэвлэлүүд мэдээлжээ. Орон нутгийн удирдлагууд хэрэгт холбогдсон хүмүүсийг ажлаас нь халсан аж.

Вьетнамын Эрүүл мэндийн яамнаас 12-17 насныханд Пфайзер вакцин хийх зөвшөөрсөн олгосон тул зарим бүс нутагт, тэр дундаа Хо Ши Мин хотод вакцинжуулалт ид явагдаж байгаа юм. Харин Ханой хотын удирдлагууд л хүүхдүүдэд вакцин хараахан хийж эхлээгүй байна гэж VN Express мэдээлэв.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35