Энэтхэг: Дели хотын агаарын чанар муудаж байгаа ч хамгийн муу түвшинд хараахан хүрээгүйг албаныхан сануулжээ
2023, 10 сарын 24. 17:420

Жил бүр Улаанбаатар хотын адил Энэтхэгийн Дели хот агаарын чанарын индексээрээ хамгийн муу хотуудын жагсаалтад дээгүүр бичигддэг билээ. Тэгвэл өвлийн улирал ойртохын хэрээр тус хот дахь агаарын чанар эргэн мууджээ. Улмаар албаныхны мэдээлснээр агаарын чанар муудсан ч цаашид үүнээс ч илүү муудна гэсэн юм.

Тодруулбал, даваа гарагт холбогдох албаныхны мэдэгдсэнээр Дели хотын агаарын чанарын индекс 306-д хүрсэн ч ойрын өдрүүдэд агаарын чанарын индекс 306-аас буурахгүй гэсэн байна.

Үйл явдлын хүрээнд Энэтхэгийн Хүрээлэн буй орчны сайд Гопал Райн мэдэгдсэнээр, тэд агаарын бохирдлын эсрэг боловсруулсан Шаталсан арга хэмжээний төлөвлөгөөний хоёр дахь үе шатыг хэрэгжүүлж эхэлсэн гэсэн бөгөөд энэхүү төлөвлөгөөний хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний эргэлтийг нэмэгдүүлж, хувийн автомашины хэрэглээг танахаар хичээх ажээ. Ингэснээр автомашины нүүрсхүчлийн хийн хаягдал багасах юм.

Үүнээс гадна засгийн газраас тогтоосон агаарын бохирдлын 13 голомт, бохирдол ихтэй 8 байршилд тусгай баг ажиллах болсон байна. Улмаар голомтод ажиллах тусгай багууд тухайн голомтын бохирдлын эх үүсгэврийг олж тогтоох бөгөөд тэдгээрийн эсрэг ямар арга хэмжээ авч болох гаргалгааг боловсруулах ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35