АНУ: 50 мянган хүн цугласан хип хоп шоу концертын үеэр 8 хүн амиа алдаж, олон зуун хүн шархаджээ
2021, 11 сарын 7. 23:350

АНУ-ын Хьюстон хотод дэлхийд алдартай хип хоп од Трэвис Скоттын зохион байгуулсан шоу концертын үеэр найман хүн амиа алдаж, олон зуун хүн бэртэж гэмтжээ.

Гал түймэртэй тэмцэх албаны мэдээлснээр, Техас мужийн Хьюстон хотод орон нутгийн цагаар 5-ны өдөр "Astro World Music Festival" нэртэй шоу концерт зохион байгуулагдаж 50 гаруй мянган үзэгч цугласан ба оройн 21 цагийн үед тоглолт дөнгөж эхлэж байхад үзэгчид үймж уг осол гарсан байна.

Хьюстон хотын Гал түймэртэй тэмцэх албаны дарга Самуэль Пенья хэлэхдээ, шоу концерт эхэлмэгц тайзны яг урд хэсэгт очиж үзэх гэсэн үзэгчид олноор шахцалдан зарим хүмүүс нь ухаан алдаж унаснаар уг харамсалтай хэрэг явдал гарах эхлэл тавигджээ. Эмнэлэгт хүргэгдсэн 23 хүний ​​наад зах нь 8 нь амиа алдсан ба гэмтэл авсан хүмүүсийн дунд 10 настай хүүхэд байгаа хэмээн Гал түймэртэй тэмцэх албаны дарга Пенья CNN сувагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Тус арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс бэлтгэсэн яаралтай тусламжийн төвд 300 орчим хүн хандаж эмнэлгийн анхан шатны тусламж өвчээ. Энэхүү шоу концерт нь баасан, бямба гаргуудад хийхээр төлөвлөгдсөн байсан хэдий ч хэрэг явдал гарснаар арга хэмжээг цуцалсан байна.

Уг шоуны гол зохион байгуулагч болох өдгөө 29 настай реппер Трэвис Скотт нь Хьюстон хотын уугуул ба Грэммигийн найман төрөлд нэр дэвшиж байсан тэрээр уг шоуны өмнөхөн хоёр шинэ дуу гаргаад байсан юм. Мөн тэрээр реалити шоуны од Кайли Женнерийн охины эцэг бөгөөд хосууд 2 жилийн өмнө салсан юм.

 

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35