Талибан: Орон нутгийн гол удирдлагуудыг томилжээ
2021, 11 сарын 8. 12:170

Ням гарагт Талибан бүлэглэлээс орон нутгийн гол удирдлагуудыг томилж, бүлэглэлийн нийт 44 гишүүнийг удирдах албанд тушаалд тодорхойлжээ. Шинээр томилсон албанд мужийн захирагч, цагдаагийн газрын дарга нар багтсан байна.

Тус томилгоо нь өнгөрөгч есдүгээр сард Талибан бүлэглэл засгийн газраа бүрдүүлсэнээс хойших хамгийн өргөн хүрээ бүхий томилгоо болсон юм.

Ройтерс агентлагийн мэдээлснээр томилгооны хүрээнд Кабул хотын шинэ захирагчаар Кари Барьял, Кабул хотын цагдаагийн газрын даргаар Вали Жан Хамза нар ажиллах болсон гэнэ.

Мөн өнгөрсөн долоо хоногт гарсан халдлагад амиа алдсан Кабулын цэргийн корпусын ахлахыг ч нөхөн томилсон байна.

Ийнхүү шат шатны удирдлагыг томилж өгснөөр улсын аюулгүй байдлыг хангахад дөхөм болж, эдийн засгийн хувьд тогтворжих болно гэж Талибан бүлэглэлээс найдаж байгаа ажээ.

Эдийн засгаа сэргээж, тогтворжуулах ажлын хүрээнд тэд өнгөрөгч долоо хоногт өөр нэг арга хэмжээг хэрэгжүүлсэн нь Афганистан улсын нутаг дэвсгэрт өөр улсын мөнгөн дэвсгэрт ашиглахыг хориглосон ядвал юм.


Эх сурвалж: The Hill

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35