Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай гурван сарын турш олны өмнө гарсангүй
3 сарын 22. 15:411

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кон Хи гурван сарын турш олны өмнө гараагүй тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэргий, өдгөө 51 настай Ким Кон Хи Нидерландаас буцаж ирэхдээ нөхрийн хамт хамгийн сүүлд харагдсан байна. Энэ нь гурав орчим сарын өмнөх явдал юм.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд тэргүүн хатагтай хаана, юу хийж байгаа нь тодорхойгүй байна. Түүнчлэн эрүүл мэндийнх нь байдлын талаар ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй.

Ким Кон Хи гуравдугаар сарын 1-нд тохиодог Солонгосын тусгаар тогтнолын ойн өдөрт зориулсан ёслолд оролцоогүй нь урьд өмнө хэзээ ч болж байгаагүй тохиолдол байв. Тус улсын тэргүүн хатагтай нар уг ёслолд 1998 оноос хойш оролцсоор иржээ.

Хэвлэлүүдэд бичиж буйгаар, дөрөвдүгээр сарын 10-нд болох парламентын сонгуулийн өмнө Ерөнхийлөгчийн нэр хүндийг дээшлүүлэхийн тулд олон нийтийн өмнө гарахгүй байхыг ерөнхийлөгчийн засаг захиргаа Кимээс хүсжээ. “Гэллап” төвөөс явуулсан санал асуулгын дүнг үзэхэд, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн нэр хүндийн үзүүлэлт хоёр долоо хоног дараалан 39 хувьтай байсан нь 2022 оны 12 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Юн Сог Ёлийн нэр хүнд түр зуур унасан нь Ким 2023 оны 11 дүгээр сард дуулиан дэгдээсэнтэй холбоотой байж магадгүй юм. Түүнд 2200 ам.долларын үнэтэй "Диор"-ын цүнх бэлэглэж буйг харуулсан камерын бичлэг цахим ертөнцөд таржээ. Авлигатай тэмцэх хуульд зааснаар, улстөрчид болон тэдний эхнэр, нөхөр 750 ам.доллароос дээш үнэтэй бэлэг авахыг хориглодог.

Ерөнхийлөгчийн засаг захиргаа болсон явдлын талаар эхэндээ ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Харин нэгдүгээр сард Засгийн газар уг цүнхийг Ерөнхийлөгчийн архивт шилжүүлсэн гэж мэдэгджээ. Энэ нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, нэгдүгээр сарын 24-нд явуулсан санал асуулгаар тус улсын иргэдийн 70 хувь нь дээрх бичлэгийн талаар тайлбар хийхийг Ерөнхийлөгчөөс шаардсан байна. Улмаар тэргүүн хатагтай хоёрдугаар сарын эхээр Билгийн тооллын шинэ жилийн баярт зориулсан телевизийн бичлэгт оролцоогүй байна.


Эх сурвалж: The Straits Times /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.179.21.211
   /
3 сарын 25. 10:10

Маск зүүчихсэн юм шиг сонин авгай

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35