Ливийн дарангуйлагч асан М.Каддафигийн хүү сонгуульд өрсөлдөх болжээ
2021, 11 сарын 15. 10:101

Ливийн дарангуйлагч асан Муаммар Каддафигийн хүү сүүлийн арван жилд анх удаа олны өмнө гарч, арванхоёрдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлажээ.

Өдгөө 49 настай Сайд аль-Ислам Каддафи Ливийн сонгуулийн хорооноос нийтэлсэн бичлэгт бор өнгийн нөмрөг бүхий өмсгөл, тюрбан алчуур, буурал сахал, нүдний шилтэй үзэгдэх бөгөөд ерөнхийлөгчөөр нэр дэвших маягтуудад гарын үсгээ зурж байх юм.

Ливийн энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Каддафигаас өгсүүлэн хэд хэдэн сонирхолтой хүн нэр дэвшиж байгаа нь армийн командлагч Халифа Хафтар, ерөнхий сайд Абдулхамид аль-Дбейбах болон парламентын илтгэгч Агуйла Салех нар юм.

Сайд аль-Ислам Каддафигийн хувьд эцгийнхээ дарангуйллын үед улсдаа хүчин зүтгэж явсан ч Муаммар Каддафи амиа алдсанаас хойш олон нийтийн өмнө огт үзэгдээгүй байжээ. Тийнхүү түүний ерөнхийлөгчид нэр дэвших шийдвэр олныг гайхуулаад байгаа бөгөөд зарим хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрч боломгүй зүйл хэмээн буруушааж байгаа юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
N
202.126.89.10
   /
2021, 11 сарын 15. 10:24

Кадаффи жинхэнэ удирдагч хүн шиг үхсэн. Эцсийн мөч хүртэлээ тэмцсэн хүн. Эх орноо хаяаад, хамаг хөрөнгөө аваад дүрвэж болох бсан ч тэгээгүй.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35