Балтийн тэнгисийн орнууд ОХУ-д эсэргүүцлээ илэрхийлэв
2 сарын 15. 12:041

ОХУ-ын Дотоод хэргийн яам Латви, Литва, Эстони улсуудын улстөрчдийг эрэн сурвалжлах жагсаалтад оруулсны дараа Балтийн тэнгисийн тус гурван улс дипломат шугамаар Москвад эсэргүүцлээ илэрхийлжээ.

Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр, тус улс Украин руу довтолсны дараа дээрх улсуудын эрх баригчид өөрсдийн нутаг дэвсгэр дэх Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалуудын ихэнхийг буулгасантай холбогдуулан Оросын тал дээрх алхмыг хийсэн байна.

Тодруулбал, Эстонийн Ерөнхий сайд Кайя Каллас, төрийн нарийн бичгийн дарга Таймар Петеркоп, Литвийн Соёлын сайд Симонас Кайрис болон Латвийн парламентын одоогийн болон өмнөх гишүүд болох 60 орчим хүнийг эрэн сурвалжлах жагсаалтад оруулжээ.

Латвийн Гадаад хэргийн яам уг асуудлыг шийдвэрлэхийн тулд ЕХ-той хамтран ажиллаж байгаа бөгөөд тус улсын иргэдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахыг зорьж байна гэж мэдэгдэлдээ дурдсан байна. Харин Литвийн эрх баригчид уг жагсаалтаас тус улсын улстөрчдийг хасахыг шаарджээ. Эстони улсын Гадаад хэргийн яам “дургүйцлээ илэрхийлсэн" бөгөөд тайлбар хийхийг Кремлиэс шаардсан байна.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.9.46.215
   /
2 сарын 16. 10:09

Ккк. Бүргэд шиг л шүүрээд байх юм болжээ. Их далилзаж байсан даа.

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01