Форд оффис цуглах товоо хойшлууллаа
2021, 12 сарын 7. 11:200

Коронавирусийн шинэ хувилбар гарсантай холбогдуулан томоохон байгууллагууд оффис цуглах товоо эргэн харж байгаа билээ. Тэгвэл Форд Мотор корпорац ч тэдгээр байгууллагын эгнээнд нэгджээ. Улмаар Фордын зүгээс даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ ажилчдаа ирэх оны гуравдугаар сарыг хүртэл оффисоор ажиллуулахгүй гэсэн байна.

Тус корпорацын хувьд 2020 оны тавдугаар сараас эхлэн нэн шаардлагатай ажилчид оффисоос ажиллах болсон бол зайнаас ажиллаж болох хүмүүсээ оффист цуглахыг тулгаагүй юм. Тийнхүү ирэх оны нэгдүгээр сар хүртэл оффис цуглахгүй байхаар шийдвэрлээд байсан тэдний омикрон хувилбараас үүдэн дахин товоо хойшлуулжээ.

Тус шийдвэр Фордын нийт 30 мянган ажилчдад хамаарах бөгөөд тэд ирэх хоёр болон гуравдугаар сараас л боломжит ажилчдаа гэр, цахим хосолмол, уян хатан нөхцөлд ажиллуулах гэнэ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35