Тoyota 2030 он хүртэл цахилгаан болон гибрид автомашины хөгжүүлэлтэд 8 их наяд иений хөрөнгө оруулалт хийнэ
2021, 12 сарын 15. 2:570

Nihon Keizai Shimbun (Nikkei) болон Kyodo News зэрэг Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Тоyota компани 2030 он гэхэд 2 сая цахилгаан автомашин болон түлшний эсийн автомашин борлуулах зорилт тавиад байсан хэдий ч уг зорилтоо 1.75 дахин нэмэгдүүлсэн байна.

Тoyota компани 2030 он хүртэл 8 их наяд иенийн хөрөнгө оруулалтыг цахилгаан тээврийн хэрэгсэл (EV), түлшний эсийн автомашин (FCVs), гибрид буюу эрлийз тээврийн хэрэгсэл (HV) зэрэг салбарт судалгаа, боловсруулалт, байгууламжийн хөрөнгө оруулалтад зарцуулахаа мэдэгдэв.

Үүний 4 их наяд иенийг зөвхөн цахилгаан автомашинд зарцуулах ба 2 их наяд иен буюу тал хувь нь батарейнд зориулагдах гэнэ. Батарейнд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ өмнө нь зарлаж байсантай харьцуулахад 500 тэрбум иенээр нэмэгджээ. Мөн тус компани нь бизнесээ өргөжүүлэх зорилгоор илүү олон төрлийн загвар гаргахаар шийдсэн аж. Өмнө нь 2025 он гэхэд 15 төрлийн цахилгаан автомашин зах зээлд гаргана гэж мэдэгдэж байсан ч 2030 он гэхэд 30 болгоно хэмээн төлөвлөгөөгөө нэмэгдүүлсэн байна.

Тус компанийн ерөнхийлөгч Акио Тоёода "Бид дэвшилтэт технологийн, хямд үнэтэй, өндөр чанартай батарейг үйлдвэрлэх болно. Нүүрстөрөгчийн давхар эслийг саармагжуулахад нөлөө үзүүлэх үүднээс автомашины сонголтуудыг өргөжүүлэхээр төлөвлөж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Улс орнууд нүүрсхүчлийн хийнээс ангид байх бодлогоо бэхжүүлж байх энэ үед Японы автомашин үйлдвэрлэгчид цахилгаан тээврийн хэрэгслийн салбарт бизнесээ өргөжүүлэхээр яарч байгаа бололтой.

Nissan Motors компани ч 2030 он гэхэд дэлхий дахинаа борлуулах тээврийн хэрэгслийнхээ талаас илүү хувийг цахилгаан болон гибрид тээврийн хэрэгсэл болгох ба үүний тулд ирэх таван жилийн хугацаанд цахилгаанжуулалт, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэхэд 2 их наяд иенийн хөрөнгө оруулалт хийхээ өнгөрсөн сард зарласан билээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35