Майкрософт Япон дахь дата төвөө өргөжүүлэхэд 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ
4 сарын 10. 3:310

Майкрософт компани хиймэл оюун ухааны технологийн баазаа бэхжүүлэхийн тулд дараагийн хоёр жилийн хугацаанд Японд 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэж буй талаар Kyodo News агентлаг мэдээлэв.

Түүнчлэн энэ удаагийн хөрөнгө оруулалт нь Майкрософт компанийн хувьд Японд хийж буй хамгийн том хэмжээний хөрөнгө оруулалт болно хэмээн тус мэдээнд дурджээ.

Тодруулбал тус компани нь Япон улс дахь хиймэл оюун ухааны технологийг өндөр хурдтайгаар боловсруулахад зайлшгүй шаардлагатай дата төвүүдийг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Энэхүү хөрөнгө оруулалтаараа Майкрософт компани нь Токио, Осака хотуудад хиймэл оюун ухаанд зориулсан хагас дамжуулагч болох график боловсруулах нэгжээс (GPU) бүрдэх дата төвийн байгууламжуудыг өргөжүүлэхээр шийдсэн байна.

2014 оноос хойш Япон улсад дата төвөө ажиллуулж буй тус компани энэ удаад Токио хотноо хиймэл оюун ухааны технологийн судалгааны төв нээхээр мөн төлөвлөж байгаа аж.

Японы ерөнхий сайд Фумио Кишидагийн тун удахгүй АНУ-д хийх айлчлалын үеэр Майкрософт компани энэ тухай албан ёсоор олон нийтэд зарлахаар төлөвлөж байгаа талаар Nippon Keizai Shimbun сонин мэдээлэв.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03