Элон Маск энэ жил улсдаа 11 тэрбум ам.долларын татвар төлнө
2021, 12 сарын 21. 9:490

Дэлхийн хамгийн баян эрхэм Элон Маск энэ жил улсдаа нийт 11 тэрбум ам.долларын татвар төлөх гэж байгаа тухайгаа өөрийн Твиттер хуудаснаа жиргэжээ.

Ойрын өдрүүдэд Твиттер хуудаснаа түүний хэчнээн их татвар төлдөг талаар маргаан ихээр өрнөөд байсан бөгөөд энэ долоо хоногийн эхэнд гэхэд Ардчилсан намын сенат Элизабет Уаррэн ноён Маскийг хүмүүсийг “саах”-аа боль хэмээн жиргээ нийтэлсэн юм.

Харин олон нийтийн сонирхлыг татсан сэдвийн хүрээнд Элон, “Гайхаж байгаа хүмүүст сонирхуулахад би энэ жил 11 тэрбум ам.долларын татвар төлнө” гэсэн байна.

Тесла корпорац болон SpaceX-ийн үүсгэн байгуулагч тэрээр энэ жилийн эхээр дэлхийн хамгийн баян эрхмээр тодроод байсан юм.

АНУ-д хөрөнгөлөг хүмүүсийн төлөх татварын хэмжээг нэмэгдүүлэх асуудал ихээр яригдаж байгаа энэ цагт тус улсын ерөнхийлөгч Жо Байдэнийн засгийн газраас хэт баян хүмүүст ногдуулах татварыг нэмэгдүүлэх асуудлыг судалж байгаа ажээ. Учир нь ихэнх баян хүмүүс шууд татвар хурааж болох шугамаар орлого олдоггүй бөгөөд тэд өөрсдийн хөрөнгөө хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн хэлбэрээр эзэмшдэг тул орлогынхоо хэмжээгээр татвар төлж чаддаггүй гэнэ.

Түүнчлэн сенатын жиргээнд Элон Маск, “Би энэ түүхэнд нэг ч америк хүн төлж байгаагүй их хэмжээний татвар төлөх болно” хэмээсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04