Хятад улс автомашины экспортоор Японыг ардаа орхиж, дэлхийд тэргүүлэх төлөвтэй байна
11 сарын 21. 1:421

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцолж буйгаар энэ онд тус улсын автомашины экспорт 5 саяд ойртсон үзүүлэлтээрээ Японыг анх удаа ардаа орхин, дэлхийд тэргүүлэх төлөвтэй байгаа талаар мэдээлэв.

Тодруулбал Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн мэдээлснээр, энэ оны 1-р сараас 10-р сар хүртэлх хугацаанд Хятадын автомашины нийт экспортын хэмжээ 3 сая 922 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 59.7 хувиар өссөн үзүүлэлт болохыг дурджээ.

Харин үлдсэн хоёр сарын экспорт өмнөх сарынхаас 9.8 хувиар өсөж 488 мянгад хүрсэн 10-р сарын түвшинд хадгалагдаж чадвал энэ оны нийт экспортын хэмжээ 4.9 сая болох юм. Цаашлаад уг үзүүлэлт дээр шинэ эрчим хүчний автомашины экспортын хэмжээг нэмж тооцвол энэ тоо 5 саяыг давах төлөвтэй байна.

Хэрвээ энэхүү таамаглал биеллээ олсон тохиолдолд Хятад улс Японыг ардаа орхин, түүхэндээ анх удаа автомашины жилийн экспортын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх боломж бүрдэх талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цохон тэмдэглэв.

Оны эхний хагасын байдлаар, Хятад улс аль хэдийн 2 сая 140 мянган ширхэг автомашин экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 76 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон аж. Гэтэл мөн хугацаанд автомашины экспортоор дэлхийд тэргүүлэгч Япон улсын хувьд ердөө 2 сая 20 мянган автомашин экспортолсон үзүүлэлтээрээ Хятад улсын доор бичигдээд байгаа билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
үнэн
66.181.187.194
   /
11 сарын 22. 3:36

Гэхдээ нэг сайн мэдээ байгаа нь АНУ болон Латин Америк, Баруун Европт Хятад машины борлуулалт нэмэгдээгүйгээс гадна бүр буурсан байгаад юи

Онцлох мэдээ
АНУ: Украин улсад үзүүлэх тусламжийг Бүгд Найрамдах намын сенатууд баталсангүй
2023-12-7 21:39
АНУ: Chipotle түргэн хоолны сүлжээ рестораны ажилтан руу аягатай хоолоо шидсэн эмэгтэй 2 сар түргэн хоолны газарт ажиллах ял сонслоо
2023-12-7 19:27
2023 он түүхэн дэх хамгийн халуун жил боллоо
02023-12-7 17:23
Ши Жиньпин Европын Холбооны удирдлагуудтай уулзлаа
02023-12-7 13:18
Time сэтгүүл дуучин Тэйлор Свифтийг Оны онцлох хүнээр нэрлэлээ
2023-12-7 12:22
2023/12/06: Тойм мэдээ
02023-12-7 11:52
АНУ-ын газрын тосны олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
2023-12-7 11:42
Александер Новак: 2024 оны сүүл гэхэд ОПЕК+ өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ дахин 1.66 сая баррелиар бууруулсан байх болно
02023-12-6 20:50
Өмнөд Солонгос улсад төрөлт дахин буурсан үзүүлэлттэй гарчээ
12023-12-6 20:38
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНЭУ, Саудын Араб улсуудаар айлчлах айлчлалаа эхлүүлжээ
02023-12-6 20:09