Европын Холбооны улсууд цөмийн эрчим хүчийг эргэн сэргээхээр зорьж байна
2021, 12 сарын 28. 15:390

Японы Nihon Keizai Shimbun сонинд бичсэнээр, 2011 онд Фукушима Дайчигийн станцад тохиолдсон ослын дараа цөмийн эрчим хүчнээс татгалзах хандлага ажиглагдаж байсан Европын улс орнуудад сүүлийн үед цөмийн эрчим хүчийг эргэн ашиглаж эхлэх хөдөлгөөн өрнөж байгаа талаар онцолжээ.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен өнгөрөгч аравдугаар сард “Бидэнд эрчим хүчний тогтвортой эх үүсвэр болох цөмийн эрчим хүч хэрэгтэй” хэмээн хэлж байсан юм.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон эрчим хүчний бие даасан байдлыг бий болгож, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авахын тулд дотоодын цөмийн цахилгаан станцуудын барилгын ажлыг дахин эхлүүлнэ гэдгээ арваннэгдүгээр сард мөн зарласан билээ.

Нидерланд саяхан нийт таван тэрбум еврогийн өртөгтэй хоёр цөмийн цахилгаан станц барих төлөвлөгөөгөө гаргаад байгаа бол Польш улс мөн анхны цөмийн цахилгаан станцаа барихаар төлөвлөөд байгаа юм.

Цөмийн эрчим хүчнээс татгалзах бодлогыг чанд баримталдаг Европын хамгийн том төлөөлөгч болох Германд улс ч байгалийн хийн Оросоос хараат байдал, түүнийг дагасан үнийн өсөлт зэрэг асуудал нөлөөлсний үндсэн дээр ирэх оны сүүлчээр хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байсан цөмийн зэвсгээс татгалзах бодлогыг хойшлуулах талаар яригдаж байна гэж тус сонинд бичжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35