Саудын Араб улс есдүгээр сарыг дуустал өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 1 сая баррелиар бууруулах болжээ
2023, 8 сарын 4. 17:260

Пүрэв гарагт Саудын Хэвлэлийн Агентлагаас мэдээлснээр тус улс есдүгээр сарыг дуустал өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 1 сая баррелиар бууруулах болжээ. Улмаар Саудын Араб улс есдүгээр сард өдөрт ойролцоогоор 9 сая баррель газрын тос олборлох гэнэ.

Саудын Араб улсын хувьд өнгөрөгч зургаадугаар сард өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 1 сая баррелиар бууруулах шийдвэр гаргаж байсан бөгөөд тус шийдвэрийг гаргахдаа наймдугаар сарыг дуустал хүчинтэй хэмээж байсан юм. Гэвч пүрэв гарагт шийдвэрлэснээр тэд уг тогтоолыг нэг сараар сунгажээ.

Уг шийдвэрийг гарсан даруй олон улсын зах зээлд газрын тосны үнэ өсөх болсон байна.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35