Ford-ын ТУЗ-ийн дарга: АНУ Хятадын цахилгаан автомашинтай өрсөлдөхөд бэлэн биш байна
2023, 6 сарын 20. 11:551

АНУ болон БНХАУ-уудын харилцаа салбар бүрт хурцдаж байгаа энэ үед дэлхийн цахилгаан автомашины зах зээл дэх хоёр орны өрсөлдөөн ч улам ширүүсч байгаа билээ. Тэгвэл АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Ford компанийн ТУЗ-ийн дарга Билл Форд АНУ цахилгаан автомашины салбарт Хятадтай өрсөлдөхөд хараахан бэлэн биш байна хэмээн өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Bloomberg зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 18-ны өдөр Билл Форд CNN сувагт ярилцлага өгөхдөө, "Хятад улс богино хугацаанд цахилгаан автомашиныг амжилттай хөгжүүлээд зогсохгүй олноор үйлдвэрлэж, экспортолж байна. Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниуд хэзээ нэгэн цагт АНУ-ын зах зээлд нэвтэрч магадгүй тул бид бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн “Бид Хятадын компаниудтай өрсөлдөхөд бэлтгэх шаардлагатай. АНУ-ын хувьд цахилгаан автомашины салбарт Хятадтай харьцуулахад хоцрогдолтой байгаа бөгөөд бүрэн хэмжээний өрсөлдөөнд ороход илүү их цаг хугацаа хэрэгтэй” хэмээн дурджээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Жим Фарли ч мөн “Ford-ын өрсөлдөгч General Motors (GM) ч биш, Toyota ч биш, харин Хятад улс болоод буй юм. Хятад бол цахилгаан автомашины зах зээлд хамгийн хүчтэй өрсөлдөгч болон цойлж байна” хэмээн онцолсон билээ. "Ford Хятадын өрсөлдөгч компаниудаасаа илүү гарахын тулд өвөрмөц брэнд эсвэл хямд үнээр өрсөлдөх шаардлагатай" гэж тэр хэлэв.

Тус компани нь АНУ-даа борлуулалтаараа GM компанитай өрсөлддөг бол цахилгаан автомашины хувьд Теsla, GM, Hyundai, Volkswagen зэрэг бусад компаниудын ард жагсдаг байна.

Хятад улс дэлхийн автомашины салбарт “шинэ салхи үлээлгэж” байна хэмээн мэргэжилтнүүд үнэлж байгаа билээ. Тодруулбал Хятадад үйлдвэрлэсэн автомашины экспорт 2020 оноос хойш гурав дахин нэмэгдээд байгаа ба энэ оны эхний улиралд л гэхэд 1 сая 69 мянган автомашин экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 58 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тэрчлэн өнгөрсөн онд нийт 2.5 сая ширхэг автомашин экспортлосон үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт жагссан байна.

Энэ байдлыг бататгах гэсэн мэт сүүлийн үед Ford компани Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлсээр байгаа юм. Өнгөрөгч хоёрдугаар сард тус компани нь Хятадын хамгийн том батарей үйлдвэрлэгч компани болох CATL-тай хамтран АНУ-ын Мичиган мужид цахилгаан автомашины батарейны үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаагаа зарласан билээ. Уг төслийн хүрээнд ойролцоогоор 3,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мөн үеэр дурдсан юм.

Үүний зэрэгцээ АНУ-ын засгийн газар дотоодын болон Хятадын компаниудын хамтын ажиллагааг тийм ч таатай хүлээн авахгүй байгаагаа илэрхийлсээр байгаа ба энэ мэт хамтрал нь АНУ-ын автомашины үйлдвэрлэлд сайнаар нөлөөлөхгүй хэмээн үзэж байгаагаа ил тод илэрхийлж байгаа юм. АНУ-ын Тээврийн сайд Пит Баттигиг мөн өдөр Bloomberg сувагт өгсөн ярилцлагадаа "АНУ цахилгаан автомашины батарейны зах зээлд ноёрхож буй Хятадтай өрсөлдөхүйц алхмыг зоригтой хийх ёстой. Лити зэрэг батарейны гол түүхий эдийг өндөр хүчин чадлаар боловсруулах шаардлагатай байна” хэмээн дурдав.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
192.82.78.41
   /
2023, 6 сарын 21. 7:18

Хэн ч унахаа байсан Форд юун том юм хуцдаг юм.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35