АНУ: DoorDash хоол хүргэлтийн компанийн захирал нь хүртэл хүргэлтэд явах болжээ
2021, 12 сарын 30. 12:490

Хоол хүргэлтийн DoorDash компани WeDash хөтөлбөрөө сэргээн нэвтрүүлснээс улбаалан дор хаяж нэг сарын хугацаанд инженер, гүйцэтгэх захирал, албаны дарга гээд бүх л ажилтнаа хүргэлтэд дайчлах болжээ. Харин зарим нэг ажилтан нь дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа цахим хуудаснаа илэрхийлээд амжсан байна.

2013 онд л үйл ажиллагаанд нэвтрээд байсан тус хөтөлбөр нь олон нийтийн болон хүмүүнлэгийн санаачлагуудыг дэмжин ажиллахад чиглэсэн бөгөөд байгууллагын үнэ цэнээ эргэн санаж, харилцагч, үйлчлүүлэгч нартайгаа ойртоход зориулагдсан юм. Улмаар хөтөлбөрийн хүрээнд ажилчид өөрийн ажлын орон тооноос үл хамааран хүргэлт хийх учиртай гэнэ. Тийнхүү цар тахал эхлэхэд тэд хөтөлбөрийг зогсоосон ч өдгөө сэргээн ажиллах болсон юм. Харамсалтай нь хөтөлбөр эргэж ирсэн явдалд дургүйцсэн нэгэн ажилтан цахим хуудаснаа дургүйцлээ илэрхийлэн, нэрээ нууцласан нийтлэл бичжээ.

1700 гаруй сэтгэгдэл хүлээж авсан түүний постыг үзвэл, “Би ийм ажил хийх гэж гэрээнд гарын үсэг зураагүй. Гэрээнд, ажлын байрны тодорхойлолтод ч биднийг ийм ажил хийнэ гэсэн зүйл байгаагүй” хэмээсэн юм. Харин DoorDash компанийн зүгээс хөтөлбөрийг зогсоохгүйгээ мэдэгдэж, ганц хүний сэтгэгдлээр бүхий ажилтныг төлөөлүүлэхгүй байхыг хүсжээ.


Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35