Amazon компани ChatGPT хиймэл оюун ухаан бүхий чатботын өрсөлдөгч Anthropic чатботод 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болжээ
9 сарын 25. 17:230

Цахим худалдааны салбарыг тэргүүлэгчдийн нэг Amazon компани хиймэл оюун ухааны Anthropic фирмд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах болжээ. Энэ талаар тэд даваа гарагт мэдэгдсэн байна. Улмаар Amazon компани тус фирмд цөөнхийн байр суурийг эзлэх болжээ.

Эл алхмыг CNBC сувгаас тайлбарласнаар Amazon хиймэл оюун ухааны салбарт ийн хүч түрэн орж ирсэн нь тэд Microsoft, Google компаниудтай эн зэрэгцэх гэж хичээсэн явдал гэсэн юм.

Anthropic фирмийн хувьд хоёр жил хүрэхгүй хугацааны өмнө үүсгэн байгуулагдсан бөгөөд тэд саяхан Claude 2 гэх чатботыг хэрэглээнд нэвтрүүлсэн билээ.

Үйл явдлын хүрээнд Amazon болон Anthropic компаниас мэдээлснээр тэд хиймэл оюун ухааныг хөгжүүлэхийн тулд стратегийн хамтын ажиллагааг бий болгож буй гэжээ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2023/12/05: Тойм мэдээ
02023-12-6 10:24
Alaska Airlines компани Hawaiian Airlines-ийг 1.9 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болжээ
02023-12-6 7:19
Meta-гийн хувьцаа эрчимтэй өсөж буй энэ үед Марк Зукерберг их хэмжээний хувьцаагаа борлуулжээ
02023-12-6 7:13
Балба улс ОХУ-аас өөрийн улсынх нь иргэншилтэй хүмүүсийг ажиллагаанд дайчлахгүй байхыг хүсжээ
2023-12-5 21:47
Израилийн арми Газын зурвасын өмнөд хэсэг дэх гол хот руу довтлох ажиллагаагаа эхэлжээ
2023-12-5 20:46
Судалгаагаар Z үеийнхний 63 хувь нь ажлын байран дээрээ сайн найзтай байдаг гэсэн дүн гарчээ
2023-12-5 19:25
Spotify зардлаа танах үүднээс 1,500 ажилтнаа орон тооны цомхотголд оруулах болжээ
02023-12-5 15:55
Биткоины ханш өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа 41,500 ам.долларыг давлаа
2023-12-5 13:13
2023/12/04: Тойм мэдээ
02023-12-5 10:54
Дэлхийн эдийн засагт Хятад улсын эзлэх хувь сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаа буурчээ
2023-12-5 7:46