Алибабагийн үүсгэн байгуулагч Жэк Ма хоёр сарын дараа олны өмнө ил гарч ирлээ
2022, 1 сарын 12. 16:190

Алибабагийн үүсгэн байгуулагч Ма Юн буюу Жэк Ма хоёр сарын дараа олны өмнө гарч ирэв.

Твиттерийн Хятад хувилбар гэгддэг нийгмийн сүлжээний Вейбо платформ дээр 11-ний өдөр Жэк Магийн өмнөх өдөр нь Хятадын Хайнань мужийн Чанхао хотын төв сургуульд зохион байгуулагддаг "Хөдөөгийн багшийн санаачилга" арга хэмжээнд оролцож буй видео бичлэг тавигджээ. Уг бичлэгт тэрээр тус сургуулийн нэгэн танхимд огноо болон сургуулийн нэрийг бичсэн самбарын өмнө суугаад хөдөө орон нутгийн багш нарыг дэмжих аяныг үргэлжлүүлэхийг хүсч байгаа талаарх санал бодлоо илэрхийлэн "Би санасандаа хүртэл хараахан хийж амжаагүй байна. Эрх мэдэл, хүч чадал минь хязгаарлагдмал байна” хэмээн хэлж буйгаар дүрслэгджээ.

Алибаба компаниа үүсгэн байгуулахаасаа өмнө англи хэлний багш байсан Жэк Ма 2014 онд өөрийн нэрээр нэрлэсэн Ма Юн сангаа байгуулж, дараа жилээс нь эхлэн "Хөдөөгийн багшийн санаачилга" арга хэмжээг зохион байгуулах болж Хятадын хөдөө тосгоны боловсролыг дээшлүүлэх тал дээр анхааран ажилладаг байна. Мөн өөрийн нэрэмжит "Орон нутгийн багшийн шагнал"-ыг үүсгэж, жил бүр хөдөөгийн шилдэг 100 гаруй багшийг шалгаруулж, сурагчдын боловсролд зарцуулах 100 мянган юаниар шагнасаар иржээ. Цар тахал дэгдэхээс өмнө уг арга хэмжээг Хайнаньд зохион байгуулдаг байсан бол сүүлийн хоёр жилийн хугацаанд уг арга хэмжээг онлайн хэлбэрээр зохион байгуулжээ.

Тэрээр өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Европоос буцаж ирснээсээ хойш анх удаа олны өмнө гарч ирсэн нь энэ юм. Жек Ма өнгөрсөн оны аравдугаар сард Шанхайд болсон арга хэмжээнд оролцох үеэрээ Хятадын эрх баригчдыг ил тод шүүмжилсэнээс хойш Хятадын Коммунист нам болон засгийн газар Алибабагийн финтекийн салбар болох Ant Group-ийн бүртгэлийг түдгэлзүүлэх, Алибаба компанид их хэмжээний мөнгөн торгууль ногдуулах зэргээр тасралтгүй дарамт шахалт үзүүлсээр байгаа билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35