#1 Apple компанийн лого ямар утга учиртай вэ?
1 сарын 18. 12:100

Үүсгэн байгуулагдсан он: 1976 оны дөрөвдүгээр сарын 1

Үүсгэн байгуулагчид: Стив Жобс, Стив Возняк, Роналд Вэйн

Ажилтнуудын тоо: 161,000

Дэлгүүрийн тоо: 529

Өнөөг хүртэл хэрхэн яаж бүтсэн нь олон таамаглалыг дагуулж, хүмүүсийн сонирхлыг татдаг хэд хэдэн лого байдгийн нэг бол яах аргагүй Apple брэндийн лого билээ. Ашиг, орлого, зах зээлд эзлэх байр сууриараа аль хэдийнээ дэлхийн томоохон брэндүүдийн нэг болсон тус компанийн лого туйлын энгийн байж чаддаг нь хүмүүсийн анхаарлыг эрхгүй татдаг. Хэдийгээр тус компанийн түүхэнд өнгө, загвараа хэд хэдэн удаа өөрчилсөн ч үндсэн зураглалаа хамгийн сайн хадгалж үлдсэн логонуудын нэгт уг лого маргаангүй багтана.

Apple Logo Evolution 1976 to 2023 - YouTube

Логоны утга учрын хүрээнд дэвшүүлсэн олны таамаглал дундаас хамгийн өргөн тархсан нэгэн таамаглал бол хазсан алимын логог ноён Стив Жобс агсан компьютерын шинжлэх ухааны өвөг эцэг гэгддэг Алан Тюринг гэх эрхэмд зориулсан гэдэг юм. Үүний шалтгаан нь тэрээр цианидаар хордуулсан алим идэж, амиа хорлосон гэгддэг бөгөөд хүмүүсийн үздэгээр Apple компанийн лого хазсан алим байдаг нь түүний компьютерын шинжлэх ухааны хүрээнд хийж бүтээсэн зүйлс, нээсэн нээлтүүдэд хүндэтгэл үзүүлсэн хэрэг ажээ.

No photo description available.

Логог 1976 онд Рональд Уэйн гэх эрхэм зохиож байсан ч ердөө нэг жилийн настай байжээ. Улмаар 1977 онд Роб Янофф гэх дизайнер Apple компанийн өнөөгийн логоны хэлбэрийг гаргаж байсан юм.

Гэвч энэ нь буруу юм. Учир нь Apple компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс агсны тайлбарласнаар тэрээр компаниа Apple гэж нэрлэх болсон шалтгаан нь түүний хувьд алим хэмээн орчуулагдах эл үг маш хүчтэй үг шиг санагдсанд байжээ. Энэ талаар тэр зөвхөн жимс л идэж болох хоолны дэглэм барьж байхдаа бодсон гэнэ. Тийн бодсоны дараагаар тэр логог Роб Янофф гэх эрхмээр зохиолгосон бөгөөд тэр үргэлж л лого нь Алан Тюрингтэй ямар ч холбоо хамааралгүй гэдгийг баталж байсан юм.

Роб Яноффын хэлснээр алимыг дүрсэлсэн лого ганц хазсан хэлтэрхийтэй байдаг шалтгаан нь хүмүүс алим болон интоорын дүрсийг ялгахгүй байх тохиолдол байдаг тул алим гэж тодотгох үүднээс хазсан маягтайгаар дүрсэлсэн гэжээ.


Эх сурвалж: Logo.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01