Tвиттерийн хуучин удирдлагууд Илон Маскийг шүүхэд өгчээ
3 сарын 5. 18:070

Twitter компанийн гүйцэтгэх захирал асан Параг Агравал тэргүүтэй тус компанид өндөр албан тушаал хашиж байсан дөрвөн хүн ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 128 сая ам.долларыг гаргуулахаар Илон Маскийг шүүхэд өгчээ.

Тэд даваа гарагт Сан-Францискогийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "өдгөө X нэртэй болсон олон нийтийн мэдээллийн компанийг нэг жил гаруйн өмнө худалдаж авснаасаа хойш И.Маск ажлаас халагдсаны тэтгэмж төлөөгүй" гэж мэдэгджээ. “И.Маск өөрт нь дүрэм журам үйлчлэхгүй гэж үзэн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд өөртэй нь санал нийлэхгүй байгаа хүмүүсийн эсрэг өөрийн эд баялаг, эрх мэдлээ ашигладаг” гэж уг нэхэмжлэлд дурдсан байна.

П.Агравалаас гадна Twitter-ийн Хууль эрх зүйн бодлого хариуцсан захирал асан Вижая Гадде, Санхүүгийн асуудал эрхэлсэн захирал асан Нед Сигал, Ерөнхий зөвлөх асан Шон Эджетт нар нэхэмжлэл гаргажээ. И.Маск 2022 оны 10 дугаар сард 44 тэрбум долларын гэрээгээр Twitter-ийг өөрийн мэдэлдээ оруулснаас хойш хэдхэн цагийн дараа тэд ажлаасаа халагдаж байсан юм.

И.Маск тус компанийг худалдаж авсны дараа ажлаас халагдсан ажилтнууд дор хаяж 500 сая долларын тэтгэмж өгөхийг шаардаж хэд хэдэн нэхэмжлэл гаргаад байна. Харин компанийн зүгээс ийм мэдээллийг үгүйсгэсээр байгаа юм.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35