Өөрт тохирох ажлаа хэрхэн олох вэ?
2022, 1 сарын 20. 14:512

Ажил олох, өөрт тохиромжтой ажлаа олох гэдэг ихээхэн ялгаатай. Хамгийн тохиромжтой ажлаа олохын тулд хүн өөрийн зорилго, хэрэгцээ, хүсэл мөрөөдөлд нийцэх ажил олно гэдэг тийм ч амархан зүйл биш. Гэхдээ ажил хайх явцдаа дээрх шалгууруудыг харгалзан үзэх нь танд тохиромжтой ажлаа олох боломжийг олгоно. Тэгвэл бид танд тохиромжтой ажлаа олоход хэрэгтэй хэдэн зөвлөгөөг хүргэе.

1. Ямар ажил хайж байгаагаа тодорхойлох

Ажил хайхаас урьдаар хувь хүн ямар ажил олох хүсэлтэй байгаагаа тодорхойлох нь чухал. Та өөр байгууллагад энэ л ажлаа хийхийг хүсэж байна уу? Эсхүл карьерын замналаа өөрчилж, шинэ зүйл туршмаар байна уу? Хэрэв хөдөлмөрийн зах зээлд анх удаа хөл тавьж байвал яах вэ? Эс бөгөөс ажил эрхлэлгүй удсан ч одоо л дахиад өөр зүйл хийж үзмээр санагдаж байна уу? гэх мэтээр өөрт тохирох асуултыг тавьж, оновчтой хариултаа олох хэрэгтэй. Ингэснээр та цаашид ямар ажил хийх хүсэлтэй байгаагаа тодорхойлоход хялбар болно.

2. Ажлын байр болоод тэдгээрийн танилцуулгатай танилцах

Ажил мэргэжил сонгоход хэзээ ч хуумгай хандаж болохгүй. Тиймээс ажлын байрны цахим хуудаснаас хүссэн ажлаа хайгаад, ямар нөхцөлд, юу хийдэг болохыг нь судалж, ямар ур чадвар шаардлагатай гэдгийг мэдэж авах нь маш чухал.

3. Цалингийн чиг хандлагыг нь судал

Хаана, ямар мэргэжлээр ажиллавал хэдий хэр хэмжээний цалин авах вэ гэдгийг судалж үзээрэй. Хэрэв ямар ажил хийхийг хүсэж байгаагаа тодорхойлсон бол тухайн ажлын хүрээнд судалгаа хий

Жишээлбэл, та редактораар ажиллахаар шийдэж гэж бодъё. Тэгвэл та редакторууд дотроо хэдэн төрөл байдгийг олж, ямар төрлөөр дагнасан редактор хаана ажиллаж, хэдий хэр хэмжээний цалин авдаг, ямар нөхцөлд ажилладаг болохыг тодруулах хэрэгтэй.

4. Илүү нарийвчилсан хайлт хийх

Та нэг компанид ажиллахыг хүсэж байна гэж төсөөлье. Тэгвэл таны сонирхсон ажлын байр тухайн компанид байгаа эсэхийг судалж үзэх хэрэгтэй. Хэрэв аз таарч тухайн компани ажилтан хайж байвал анкетаа илгээхээс бүү цааргалаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
3
0
0
1
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Delegdorj
202.126.89.24
   /
2022, 8 сарын 4. 16:49

Oosorlogch doxiochin

Энхмөнх
202.126.89.164
   /
2022, 1 сарын 30. 21:57

Баяраллаа

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35