Их Британи: Автомашин үйлдвэрлэл сүүлийн 65 жилд байгаагүй доод түвшинд хүрчээ
2022, 1 сарын 27. 15:430

Мотор үйлдвэрлэгч, худалдаачдын нийгэмлэгээс боловсруулсан тоо үзүүлэнгээс харвал Их Британийн улсын автомашин үйлдвэрлэл өнгөрөгч онд сүүлийн 65 жилд үзэгдээгүй доод түвшинд хүрчээ. Нийгэмлэгээс мэдээлснээр энэхүү тоон үзүүлэлт нь үнэхээр харамсалтай бөгөөд автомашин үйлдвэрлэл энэ хэмжээнд хүртэл буурсан нь цар тахалтай ихээхэн холбоотой хэмээсэн байна.

Аз болоход автомашин үйлдвэрлэлийн салбарт 5 тэрбум фунтийн хөрөнгө оруулалт орж ирж байгаа нь ирээдүйг өөдрөгөөр харахад тус болох ч эрчим хүчний үнэ тасралтгүй өсөж байгаа явдал нь ойрын жилүүдэд тус салбарт бас нэгэн бэрхшээл болох гэнэ.

Тийнхүү тоон баримтаас харвал өнгөрөгч онд Их Британи улсад ердөө 860,000 автомашин үйлдвэрлэсэн байна. Энэ нь 2020 онтой харьцуулахад ч 6.7 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд цар тахлын өмнөх үетэй харьцуулбал даруй 34 хувиар бага юм.

Цар тахал автомашин үйлдвэрлэлд яагаад ийм том нөлөөтэй байгааг судалбал, коронавируст цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, бараа таваар, бүтээгдэхүүний нийлүүлэлт зогссон нь автомашин бүтээхэд нэн шаардлагатай хагас дамжуулагчийн тээвэрлэлтэд ч нөлөөлсөн байна. Орчин цагт нэг автомашиныг бүтээхэд дор хаяж 1500-3000 хагас дамжуулагч ашигладаг юм. Тиймээс хагас дамжуулагчийн нийлүүлэлт зогсох нь үйлдвэрлэл тэр чигтээ зогссоноос ялгаагүй хэрэг ажээ.

Түүнчлэн цар тахлаас үүдэн үйлдвэрүүд ажилчдын хомсдолд орсон бөгөөд Их Британи улсын Свиндон мужид байрлах Хонда автомашины үйлдвэр л гэхэд хаалгаа барихад хүрсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35