Умард Солонгосоос Хятадад экспортолж буй гол бүтээгдэхүүн болох хиймэл үс, сормуусны экспорт 188 дахин нэмэгджээ
2023, 7 сарын 24. 5:060

Умард Солонгосын хамгийн их хэмжээгээр Хятад руу импортолдог бүтээгдэхүүнээр хиймэл үс болон хиймэл сормуус тодроод байгаа бөгөөд зөвхөн энэ оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг 190 дахин өссөн байна.

Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээс дүгнэхэд энэ оны эхний хагаст Умард Солонгосоос Хятад руу 76.367 сая ам.долларын хиймэл үс, хиймэл сормуус экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 188 дахин өссөн үзүүлэлт болжээ.

Энэ нь тус улсын энэ оны эхний хагаст Хятадад хийсэн 135 сая ам.долларын нийт экспортын 56.6 хувийг эзэлж байгаа юм.

БНСУ-ын Худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн (KOTRA) өмнөх өдөр нь нийтэлсэн “Умард Солонгосын 2022 оны гадаад худалдааны чиг хандлага” тайланд дурдсанаар, өнгөрсөн онд Умард Солонгос нийт 1.585 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсний 96.7 хувийг Хятадтай хийсэн худалдаа эзэлж байгаа талаар онцолсон байна. Вьетнам зэрэг бусад улс орнуудтай хийсэн худалдааны эзлэх хувь ердөө 3.3 хувиар хэмжигдэж байгаа аж.

Өнгөрсөн оны эхний хагас хүртэл тун чамлалттай байсан Умард Солонгосын хиймэл үс, сормуусны экспорт өнгөрсөн оны 10-р сард буюу Умард Солонгос-Хятадын ачааны галт тэрэгний хөдөлгөөн сэргэсний дараахан 1.826 сая ам.доллароор хэмжигдэж байсан бол 12-р сард 8.9 сая ам.доллар болж өссөн байна.

Энэ он гарсаар буюу өнгөрөгч 1-р сард 4.822 сая ам.доллар, 2-р сард 5.442 сая ам.доллар, 3-р сард 8.687 сая ам.доллар болсон ба 4-р сард өмнөх сартай харьцуулахад 165 хувиар өсөж 23.053 сая ам.долларт хүрч тасралтгүй нэмэгджээ.

Хятадын эрх баригчид энэ төрлийн худалдаанд хэт тэнцвэргүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрөгч 5-р сард өмнөх сартай харьцуулахад 32 хувиар бууруулсан хэдий ч 6-р сард өмнөх сараас 20 хувиар өсөж 18.749 сая ам.долларт хүрч эргэн сэргэх хандлагыг үзүүлсэн байна.

Үүний зэрэгцээ хүнсний ноцтой хомсдолд орсон Умард Солонгос нь энэ оны эхний хагаст Хятадаас 53,391 сая ам.долларын цагаан будаа импортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 105 дахин өссөн үзүүлэлт аж.

Тодруулбал, өнгөрөгч 3-р сард цагаан будааны импорт 21.761 сая ам.доллар болж, өмнөх сараас 175 хувиар өссөн бол 4-р сард өмнөх сараас 73 хувиар буурч, 5.853 сая ам.доллар болжээ.

Харин өнгөрөгч 5, 6-р сард (7.135 сая ам.доллар, 6.379 сая ам.доллар) 4-р сартай ижил түвшинд хүрсэн байна.

Энэ оны эхний хагаст Умард Солонгос-Хятадын худалдаа 1.055 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 211 хувиар өссөн үзүүлэлт болсон юм. Түүнчлэн цар тахал дэгдэхээс өмнөх үе буюу 2019 оны эхний хагасын 84 хувьд дүйцэхүйц хэмжээнд хүртэл сэргээд байгаа аж.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01