Инфляцын өсөлтөөс болж британичуудын бодит цалин 17 жилийн өмнөхөөсөө огт нэмэгдээгүй байна
2023, 11 сарын 10. 2:110

Хэдийгээр энэ онд Их Британийн хөдөлмөр эрхлэгчдийн цалин дунджаар 8 хувиар нэмэгдсэн ч инфляцын өсөлтийн улмаас бодит цалин 2006 оны түвшинтэй ижил байгаа гэх тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл британичууд инфляцын өсөлтөөс болж жилд 17,000 фунт стерлингээ үнэгүйдүүлдэг гэж хэлж болох юм.

Таймс сонин орон нутгийн цагаар 8-ны өдөр “Яг үнэндээ цалингийн хэмжээ 17 жилийн хугацаанд нэмэгдээгүй" хэмээн гарчиглан энэ талаар онцолсон байна. PwC зөвлөх фирмийн судалгааг иш татан Таймс сонинд мэдээлснээр Британийн хөдөлмөр эрхлэгчдийн бодит орлого 2006 оны түвшинтэйгөө ижил байгаа гэв. Нэмж дурдахад, тус судалгаагаар Их Британийн нэн ядуу иргэдийн бодит орлого 2026 оныг хүртэл цар тахлын өмнөх түвшинд хүрч сэргэх боломжгүй хэмээн үзсэн байна.

2008 оны АНУ-ын санхүүгийн хямралаас хойш тус улсын эдийн засаг ноцтой удааширсан билээ. Үүнтэй холбоотойгоор ажлын бүтээмж, хөрөнгө оруулалт, технологийн чадавхи унасаар байгаа нь амьжиргааны түвшин дээшлэхэд томоохон саад болж буй нэг хүчин зүйл болоод байгаа юм.

Тэрчлэн энэ онд нэрлэсэн цалингийн өсөлт урьд өмнө байгаагүй өндөр буюу 8 хувьд хүрсэн ч инфляцын өсөлтөөс шалтгаалж энэ өсөлт шилний цаанаас чихэр долоолгохтой агаар нэгэн байна гэхэд хилсдэхгүй.

PwC зөвлөх фирмийн зүгээс энэ оны эцэс гэхэд инфляц 4.6 хувь хүртэл буурна гэж таамаглаж байгаа аж. Гэвч 2025 онд гэхэд Английн Төвбанк инфляцыг 2 хувьд хүргэх зорилтоо биелүүлэх боломж тун хомос байх болно хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн тус фирмийн эдийн засагч Жейк Фини "Энэ онд иргэдийн орлого нэмэгдсэн мэт харагдаж байгаа боловч дотоодын нийт бүтээгдэхүүн ердөө 0.4 хувийн бодит өсөлтийг үзүүлсэн” хэмээн дурдав.

Инфляцын өсөлтийг хазаарлах зорилгоор мөнгөний хатуу бодлого баримталж буй нь зээлийн хүү нэмэгдэхэд хүрч байгаа билээ. Тэгвэл үүний улмаас орон сууцны ипотекийн зээл авсан иргэдийн эргэн төлөлт ирэх онд дунджаар 3000 фунт стерлингээр нэмэгдэх төлөвтэй байгаа ба энэ нь тэр хэрээрээ хэрэглэгчдийн худалдан авах чадвар болон хэрэглээ хумигдана гэсэн үг юм. Английн Төв банкны үндсэн хүү өдгөө 5.25 хувь байгаа нь сүүлийн 15 жилийн хамгийн өндөр үзүүлэлт аж.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01