Турк улсын засгийн газраас ард иргэдээ долларын хадгаламжаас татгалзахыг хүсжээ
2022, 1 сарын 31. 16:500

Турк улсын засгийн газраас лирийг аврах төлөвлөгөөний хүрээнд ард иргэдийг долларын хадгаламжаас татгалзаж, хадгаламжаа үндэсний мөнгөн дэвсгэрт рүүгээ хөрвүүлэхийг уриалжээ.

Улмаар засгийн газраас уриалга, суртал ухуулга бүхий сурталчилгаа явуулж, телевизийн сувгууд болон сошиал медиа хуудаснаа хөдөлмөрч ард иргэдээ магтаж, хадгаламжийн дансаа лирийн дэвсгэрт рүү хөрвүүлээрэй хэмээн хүсэх болсон байна. Тийнхүү тус уриалга нь өнгөрөгч ням гарагаас эхлэн олон нийтийн хүртээлд цацагджээ.

Сүүлийн жилүүдэд Турк улсын үндэсний мөнгөн дэвсгэрт лирийн доллартой тэнцэх ханш унаж, 2021 онд огцом унан арванхоёрдугаар сард арайхийн тогтворжсонтой холбогдуулан тус улсын Төв банкнаас лирийг хамгаалах төрөл бүрийн арга хэмжээ авах болсны нэг нь дээрх уриалга юм.

Ард иргэдийн хувьд өөрсдийн үндэсний мөнгөн дэвсгэртэд итгэх итгэл алдарсан учраас долларын хадгаламжийг илүүд үзэх болсон ч засгийн газраас найдаж байгаагаар энэхүү уриалга нь тэдний бодлыг өөрчлөхөд туслах гэнэ.


Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35