Оросын зэвсэгт хүчин Украины нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойших 21 хоногийн хугацаанд юу болов?
2022, 3 сарын 16. 17:4415

ОХУ-ын зэвсэгт хүчин хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин улсын нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш өдгөө 21 хоногийн нүүрийг үзэж байгаа билээ. Олон сарын турш Украины хилийн ойролцоо цэргүүдээ цуглуулж байсан Оросын хувьд тус улсыг булаан эзлэх ямар ч санаа үгүй хэмээн мэдэгдэж, өөрсдийн нутаг дэвсгэр дээр хаана цэргээ цуглуулах нь бидний хэрэг гэж байсан хэдий ч өнгөрөгч 24-ний өдөр Луганск, Донецк мужуудыг чөлөөлөх нэрийн дор Украины нутаг дэвсгэрт цэргээ оруулж, талууд гал нээснээр өдгөө тус улсад дайнтай эн тэнцэхүйц нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Latest Russia-Ukraine updates: Battles rage for Ukraine's cities | Russia-Ukraine  war News | Al Jazeera

 

Учир шалтгаан

ОХУ-ын ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр, ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр хийсэн мэдэгдэлдээ цэргийн үйл ажиллагааны хүрээнд Луганск, Донецк мужуудыг Украины цэрэг, нацистуудаас ангижруулах болно хэмээж байсан юм. Тийнхүү мэдэгдлийн үеэр Украин улсад хандаж, зэр зэвсгээ буулгахыг зөвлөсөн ч төдөлгүй Украин улсын Киев, Харьков хотуудад бөмбөгдөлтийн дуу сонсогдон дэлхий дахинаа “Дайн эхэллээ” хэмээн мэдээлсэн. Харин ерөнхийлөгч Путин юуны учир цэргийн ажиллагааг эхлүүлэх болсон тухайд тодруулахад Донецк мужийн эрх баригчид түүнээс тусламж хүссэн тул, тэрээр “цэргийн тусгай ажиллагаа”-г явуулах шийдвэр гаргасан хэмээжээ. ТАСС агентлагаас мэдээлснээр тэд ердөө л садан тусгаарлах хүсэлтэй мужуудад туслах бөгөөд Украиныг булаан эзлэх ямар ч сэдэлгүй гэж байсан юм.

Гэвч BBC агентлагаас мэдээлж байгаагаар, ерөнхийлөгч Путин дайн өдөөх болсон шалтгаан нь тэрээр Украин улс Оросын аюулгүй байдалд байнга заналхийлж байна гэж үзсэнтэй холбоотой гэжээ. Улмаар Владимир Путинийг дайн болоод булаан эзлэлт гэсэн нэр томьёог хориглосон хэмээн мэдэгдэж, сэтгүүлчдийг сүрдүүлсэн ч гэсэн юм. Үүнээс үзэхэд үнэхээр л ТАСС мэдээллийн агентлаг “цэргийн тусгай ажиллагаа” гэсэн томьёоллыг ашиглаж байгаа бол барууны орнууд дайн, булаан эзлэлт гэж тодорхойлж байгаа ажээ. Харин Хятад улсын хувьд үйл явдлыг ердөө л “Орос-Украины зөрчилдөөн” гэж үзэж, тийн томьёолж байна.

 

Хохирол

Үйл явдлын хүрээнд Украинская Правда агентлагаас мэдээлснээр, өнгөрөгч 21 хоногийн хугацаанд ОХУ нийт 14 мянга орчим цэрэг, 87 агаарын хөлөг, 121 нисдэг тэрэг, 456 танк, 1471 байлдааны хуягт, 230 их буу, 50 агаарын хамгаалах систем, 76 олон пуужин харвагч, 60 цистерн, 13 нисгэгчгүй онгоц, 3 завь, 1098 автомашины тоног төхөөрөмжөөр хохирсон гэнэ. Харин Ройтерс агентлагаас мэдээлснээр өнгөрөгч 19 хоногийн хугацаанд Украины 15 мянган цэрэг, жирийн иргэн амь насаараа хохирч, 1.9 мянган хүн бэртэж, 2.8 сая хүн дүрвэж, 1.7 мянган барилга байгууламж сүйдэн улмаар 120 орчим тэрбум ам.долларын хохирол амсаад байгаа гэсэн байна.

Бодит хохирлыг тооцоход л дээрх тоо гарч байгаа боловч дайн дэлхий дахинаа багагүй хохирол дагуулж байгаа юм. Тодруулбал, олон улсад байгалийн хий, газрын тосны үнэ нэмэгдэж улмаар инфляц өсөх шалтгаан болж, экспорт, импортын хоригоос үүдэн буурай орнууд эдийн засгаараа хохирох болсон билээ. Жишээлбэл, Энэтхэг улсын хувьд инфляц сүүлийн 8 сарын хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа юм. Түүнчлэн Орос, Украины экспортод түшиглэн эдийн засгаа хөгжүүлдэг Ази, Африк, Ойрх Дорнод дахь буурай орнуудад хүнсний хомстолд орох аюул нүүрлээд байгаа ажээ.

Russia-Ukraine war: What happened today (March 4) : NPR

 

Хоригийн тухайд

Дайн эхэлснээс хойш олон улсын зүгээс ОХУ-ын эсрэг олон төрлийн хориг тогтоож, эдийн засагт нь нөлөөлөх замаар тус улсад шахалт үзүүлж, дайнаа зогсоохыг шаардаад байгаа юм. Хоригоос дурдвал, Европын холбоо болон Их Британи улс ОХУ руу тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн буюу машин тэрэг, бренд хувцас, уран зураг зэргийг илгээхгүй болсон бөгөөд Их Британи улс Оросоос орж ирэх бараа бүтээгдэхүүнээс 35 хувийн татвар авах болсон. Түүнчлэн АНУ, Их Британи, Европын холбооны улсууд болон өөр хэд хэдэн улс Орос компаниудын барааны экспортод хориг тавьж, АНУ, Их Британи, Канад, Европын холбооны улсуудын агаарын орон зайд Оросын зорчигч тээврийн онгоцнууд нислэг үйлдэх нь хориотой болжээ. Мөн дэлхийн хамгийн баян 7 орон болох Их долоогийн зүгээс Оросын худалдааны түншлэлийн статусыг ч бууруулах болсон юм.

 

Хоригт багтсан хувь хүмүүс

Олон улсаас тавьсан хориг дан ганц Оросын эдийн засгийг хамраад зогсохгүй хувь хүмүүст ч хамаарах болж, Их Британи, АНУ, Европын холбооны улсууд засгийн газрын гишүүд болон Кремльтэй ойрт тооцогдох олигархуудад ч хориг тогтоосон юм. Улмаар Их Британи улсын талаас ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев, батлан хамгаалахын сайд Сергей Шоигу нарын аялах эрхийг хязгаарлаж, хөрөнгийг нь царцаажээ. Хоригт багтсан хүмүүсийн дунд Английн Челси хөл бөмбөгийн клубийн эзэмшигч Роман Абрамович ч байгаа юм.

Roman Abramovich sanctioned by European Union as Kai Havertz offers to pay  his way for Chelsea's travel to away matches

 

Байгалийн хий, газрын тосны хувьд

Үйл явдлын хүрээнд АНУ Оросын байгалийн хий, газрын тосыг импортлохоо бүрэн зогсоосон бол Их Британи улс энэ оны сүүл гэхэд Оросын газрын тосноос татгалзах зорилт тавьсан байна. Харин Европын холбооны хувьд Оросоос байгалийн хийн хэрэгцээнийхээ 40 хувийг, газрын тосныхоо 25 хувийг татдаг тул тус улсын байгалийн хий, газрын тосны экспортод хориг тогтоож хараахан чадахгүй байгаа юм. Гэсэн ч ХБНГУ Оросын “Норд Стрийм 2” хийн шугамд зөвшөөрөл олгох ажлаа зогсоогоод амжжээ.

ХБНГУ: “Норд Стрийм 2” хийн шугамд зөвшөөрөл олгох ажлыг түр зогсоожээ -  Мэдээ, мэдээлэл - Монголын иргэн бүрд ажлын байр!

 

Санхүү, эдийн засгийн хүрээнд

Хориг арга хэмжээнүүдийн хүрээнд барууны орнууд Оросын Төв банкны бүх хөрөнгийг царцаасан бөгөөд Оросын банкнуудаас хандсан гүйлгээг хийхгүй байх хүртэл арга хэмжээ авсан. Улмаар рублийн ам.доллартой тэнцэх ханш эрчимтэй унаснаар Оросын төв банкнаас бодлогын хүүгээ хоёр дахин өсгөж, ард иргэдийн гадаад валютаар хийх зарлагын гүйлгээнд хязгаар тогтоож өгсөн юм.

bne IntelliNews - West to sanction Russia's central bank

 

Олон улсын бизнесийн байгууллагуудын авч буй арга хэмжээ

Олон улсад үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагууд Орос дахь салбар, үйлдвэрүүдээ ээлж дараалан хааж, дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх болсноор дэлхий нийтээр ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоогоогүй байгууллагуудад шахалт үзүүлэх болсон юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр л гэхэд Тайванийн ASUS, Японы Uniqlo зэрэг компаниуд тус улс дахь үйл ажиллагаагаа зогсоосон байна.

A fifth of Uniqlo International sales now online, as parent company  prioritises digital and sustainability for future profitable growth -  Strategy and Innovation - InternetRetailing

Мөн улс орнууд ОХУ руу бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоосноос үүдэн Оросын бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч нөлөөлөх болсон юм. Жишээлбэл, Оросын үндэсний автомашин гэгддэг “Лада”-гийн үйлдвэрлэл эд ангийн нийлүүлэлт тасалдсантай холбогдуулан зогссон байна.

 

ОХУ-аас авч буй хариу арга хэмжээ

U.S. Senate unanimously votes to name Vladimir Putin a 'war criminal' |  Marca

Олон улсаас тогтоосон хоригийн хариуд ОХУ 200 гаруй бүтээгдэхүүний экспортод хориг тавьсан бөгөөд хориг нь 2022 оныг дуустал хүчинтэй юм. Мөн Кремлийн зүгээс “зогсоох жагсаалт” гэх жагсаалт гарган хориг тавьсан нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нарийн бичиг Энтони Блинкен, Батлан хамгаалахын нарийн бичиг Ллоид Аустин, Ерөнхий штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Майли, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жек Салливан, Тагнуулын төв газрын дарга Уиллиам Бурнс, Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки, Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Далийп Сингх, Олон улсын хөгжлийн агентлагийн захирал Саманта Паур, Сангийн яамны дэд нарийн бичиг Адеуайл Адейемо болон Экспорт, импортын банкны ерөнхийлөгч Рета Жо Левис, ноён Байдены хүү Хантер Байден, Хилари Клинтон нарыг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй гэж заажээ.

 

Дайн хэзээ дуусгавар болох талаар…

Ukraine maps: Tracking the Russian invasion - BBC News

Өнгөрөгч 21 хоногийн хугацаанд дайныг эцэс болгох тухай ОХУ, Украины талууд хэд хэдэн удаа уулзсан ч дорвитой шийдэлд хүрээгүй байгаа юм. Улмаар Украины талаас энхийн хэлэлцээрт нэг их найдлага тээхгүй байгаагаа ч уламжлаад амжсан. Гэвч хүн ардын аюулгүй байдлыг хангах үүднээс дайныг зогсоох нь зайлшгүй тул тэд ерөнхийлөгч Путинтэй биечлэн уулзахаар ихэд хичээж байгаа гэжээ.

Харин ОХУ-аас дайныг зогсоохыг хүсэж байвал хэд хэдэн нөхцөлийг биелүүл гэж шаардсан юм. Үүнд:

-Крым нь Оросын газар нутаг болохыг зөвшөөрөх,

-Луганск, Донецк мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх,

-Украин улс галаа зогсоох зэрэг багтсан байна.

Мөн дайныг зогсоох үйлд Турк улс хувь нэмрээ оруулах болсон бөгөөд тус улсын гадаад хэргийн сайд Мевлут Кавусоглу өнөөдөр буюу лхагва гарагт ОХУ-д айлчлах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Туркийн ерөнхийлөгч Эрдоганы мэдэгдсэнээр, “Украин улсад нүүрлээд буй хямрал бидэнд улс төр, эдийн засаг, цэрэг армийн хувьд хүчтэй байж, өөрсдийн ашиг сонирхлоос үл хамааран хөрш, ахан дүүсийн харилцаатай орнуудаа дэмжсэн байр суурьтай байх ёстойг сануулж өглөө” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
3
1
3
3
4
7
Сэтгэгдэл үлдээх
Нийт 15 сэтгэгдэл
103.57.94.144
   /
2022, 3 сарын 19. 12:48

3 хоногт будаа болгоно, киевт парад концерт болно гээд байсан яасан. Тэр алдарт оросын арми чинь худлаа юм байна, эх орныхоо төлөө дайтаж бга украинчууд ялах нь гарцаагүй.

122.201.31.161
   /
2022, 3 сарын 19. 0:01

НЭГ ТАЛЫГ БАРЬСАН ДАМПУУ

Я
202.9.41.28
   /
2022, 3 сарын 18. 21:15

Орос бодитоор ялна.Америкийн дэлхийг захирах бодлогыг орос л сөрж байна.Оросын нөөц шавхагдашгүй.НАТО украйны ард түмнийг дэмжсэндээ биш энэ 2 г алалцуулж хүчий нь барах зорилгоор украйнд зэвсэг нийлүүлж байна.Дэлхийг колоничолж байсан улс гүрнүүдтэй орос тулж байна.

202.126.89.202
   /
2022, 3 сарын 18. 20:51

Ийм анализ гэж юу байхав, нохойн баас

hut
202.55.188.105
   /
2022, 3 сарын 18. 14:09

ukrain yalnaa oros diilehgui

Путлер
37.166.5.181
   /
2022, 3 сарын 18. 9:04

Путлер хошного царайллаа. Цэргийн хүчээр эзэллээ гэхэд ард түмний эсэргүүцлийг дарж чадахгүй. Донбасс Луганскийн оросууд хүртэл эсэргүүцэж байна. Сулдаж доройтсон Путлерийг Хятадууд хошногодоно.

103.140.11.163
   /
2022, 3 сарын 17. 21:44

Хамгийн их дайн хийж бусад улсыг эзлэн түрэмгийлж байсан улс бол Америк.

66.181.161.85
   /
2022, 3 сарын 17. 8:55

Оросыг барууны орнууд тэр чигээрээ эсэргүүцэж байна.Гэхдээ дийлэхгүй л болов уу!

Зочин
59.153.115.195
   /
2022, 3 сарын 17. 8:50

Энэ бүх гай зовлонг Америк эхлүүлсэн.Болдог бол бүх улс орнууд нийлж Америк руу дайрдаг бол болохсон.

европоос
81.241.77.150
   /
2022, 3 сарын 17. 5:28

Энд Оросыг муулаад ялагдуулах гээд байгаа нохдийг ойлгох арга бна уу ???? Эд нэг бол Америк Англид амьдардаг улсаа муулж явдаг "Цагаач " нар нэг бол Хятад болон гадний эрлийзууд л байх Туунээс улс орны эрх ашиг ард олны амгалан тайван байдал эдийн засгийн чадвах зэргээ боддог бол Оросыг дэмжих хэрэгтэй юм шиг ядаж дуугуй баймаар !!!!!

66.181.161.94
   /
2022, 3 сарын 17. 0:47

Хаха чи нэг жижиг улс гэж украйныг хэлээд байгаа юмуу украйн 40 сая хүнтэй хүчирхэг байлдах чадвартай улс шүү ..орос харин энэ дайныг маш зөөлөн эхлүүлсэн энэ нь оросуудын хувьд алдаа болчихлоо ах дүүсийг хооронд нь алалцуулсан бузар америк нато хариугаа хэзээ нэгэн цагт амсах л болно

103.10.20.57
   /
2022, 3 сарын 17. 10:11

fuck ukrani

2 3
Ха ха
66.181.161.35
   /
2022, 3 сарын 16. 18:37

Дайн хийхгүй гэж байгаад л хамаг цэрэг зэвсэг бүх юмаа бэлдэж байгаад л нэг муу жижиг улсруу дайрсан даанч барахгүй юм байна одоо больсон нь дээр

66.181.161.108
   /
2022, 3 сарын 16. 18:16

Орос ялагдсан. Оюун санаа, эдийн засаг, сүр хүч байхгүй, бүгд сүйрсэн.

66.181.161.43
   /
2022, 3 сарын 17. 5:57

Түрэмгий дайн түрэмгий хүч хэзээ зөвлөхгүй том биетэй хүн жижиг биетэй хүн хүү онгирч бгаа мэт орос ялагдана

6 6
Онцлох мэдээ
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41
Докторын зэрэгтэй хиймэл оюун ухаан ажилтнуудыг орлох уу?
12025-1-22 12:20
Ажил дээрх маргааныг хэрхэн мэргэжлийн түвшинд зохицуулах вэ
12025-1-19 17:24
Залуу ажилчид оффисыг чимээгүй болгож байна
12025-1-17 20:54
Ажил горилогчдын тодорхойлж буй муу хүний нөөцийн шинжүүд
02025-1-15 20:44
Япон залуучууд хэт ачаалалтай ажиллахаас татгалзаж эхэлжээ
02025-1-11 16:22
Чадвараа дээшлүүлнэ гэдэг ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт
02025-1-6 18:34

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас