Итали улс Африкын орнуудтай байгалийн хийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна
2022, 4 сарын 16. 2:241

Итали улс Оросын байгалийн хийн импортоос хараат байдлаа бууруулахын тулд Африкийн орнуудтай нөөцийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 15-ны өдөр мэдээлснээр, Италийн ерөнхий сайд Марио Драги ирэх долоо хоногт Бүгд Найрамдах Ардчилсан Конго болон Ангол улсуудад тус тус айлчлахаар төлөвлөж байгаа талаар онцолсон байна.

Ерөнхий сайд Драги эдгээр орны удирдагчидтай уулзаж, байгалийн хийн хангамжийг нэмэгдүүлэх талаар ярилцах төлөвтэй байгаа юм. Тэрээр мөн байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд арван хоёрдугаарт бичигддэг Мозамбик улсад ч айлчлахаар төлөвлөж байгаа сурагтай.

Итали улс жилийн байгалийн хийн импортын 40 хувийг буюу 29 тэрбум шоо метрийг ОХУ-аас импортлон авдаг аж. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард Украины дайн эхэлснээс хойш ОХУ нь Украины талд зогсож буй Европын холбоог онилж, байгалийн хийн нөөцөө “шатрын нүүдэл” болгон ашиглаж буй нь Европын орнуудад “нөөцийн аюулгүй байдал"-ын ач холбогдолыг сануулж, импортоо төрөлжүүлэхэд яарахаас аргагүйд хүргээд буй билээ.

Одоогийн байдлаар Италийн гол найдвар Африк тив болоод байгаа юм. Учир нь тус улсын хамгийн том эрчим хүчний компани болох Eni нь Африкийн нөөцийг хөгжүүлэх ажилд удаан хугацаанд хамтран ажиллаж ирсэн аж. Мөн тус улсын засгийн газар саяхан байгалийн хийн нийлүүлэлтээрээ ОХУ-ын дараа ордог Алжир, Египет улсуудтай тус салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр яриа хэлэлцээ хийсэн билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
2
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.160.72
   /
2022, 4 сарын 16. 9:28

Хар африк гээд доромжлоно хамаг баядагы нь ухна.одоо бас гуйнаа

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04