АНУ-ын Сангийн сайд: Ирэх оны эцэс гэхэд инфляц ХНС-гийн зорилтот түвшин болох 2 хувьд хүрнэ
2023, 12 сарын 15. 16:330

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен ирэх оны эцэс гэхэд инфляц Холбооны нөөцийн сангийн (ХНС) зорилтот түвшин болох 2 хувьд хүрнэ хэмээн таамаглажээ.

Ройтерс зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, сангийн сайд Йеллен орон нутгийн цагаар 13-ны өдөр ХНС мөнгөний бодлогын хурлаа хийхийн өмнө CNBC сувагт өгсөн ярилцлагадаа инфляцын түвшин цаг хугацааны явцад тогтмол буурч байгаагаас гадна хөдөлмөрийн зах зээлийн хэт идэвхжил ч ерөнхийдөө намжиж байгаа тул ийнхүү таамаглаж буйгаа цохон тэмдэглэсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн инфляц мэдэгдэхүйц хэмжээгээр буураад байгаа ч ХНС-ын зорилтот түвшинд хүрэх хүртэл дахин хүлээх хэрэгтэй хэмээн онцолжээ.

Түүнчлэн сангийн сайд Жанет Йеллен АНУ-ын эдийн засаг “зөөлөн газардах” төлөвтэй байна хэмээн дахин дурдав.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26