Энэтхэг улс Xiaomi-гийн 725 сая ам.долларын хөрөнгийг хууль бус гуйвуулга гэсэн үндэслэлээр хураажээ
2022, 5 сарын 2. 11:300

Бямба гарагт Энэтхэг улс Хятадын Xiaomi корпорацын 725 сая ам.долларын хөрөнгийг хураан авчээ. Тодруулбал, Xiaomi корпорацын зүгээс тухайн шилжүүлгийг роялти төлбөр гэх нэрийн дор гадаадын аж ахуйн нэгжүүд рүү шилжүүлэх явцад Энэтхэгийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх агентлагаас “хууль бус гуйвуулга” хэмээн тогтоож, хөрөнгийг хураах шийдвэр гаргасан байна.

Харин хэргийг хэрхэн илрүүлсэн тухайд тэдний мэдэгдсэнээр, Энэтхэгийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг Xiaomi корпорацыг гадаад валют гуйвуулгын хуулийг зөрчсөн байж болзошгүй хэрэгт сэжиглэн шалгаж байжээ.

Үйл явдлын хүрээнд Ройтерс агентлаг Xiaomi корпорацаас тодорхой тайлбар авахыг хүссэн ч тэд татгалзсан байна. Гэвч тэдний өмнө нь мэдэгдэж байснаар, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Xiaomi Энэтхэгийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх агентлагтай хамтран ажиллаж байгаа гэсэн юм.

Энэтхэг улсын зүгээс өнгөрөгч арван-хоёрдугаар сараас хойш Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч нарыг татвараас зайлсхийсэн байж болзошгүй хэргийн хүрээнд ийнхүү шалгаж байгаа юм.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04