
Zangia.mn-ээс хоёр сар тутамд зохион байгуулдаг хүний нөөцийн хамгийн том арга хэмжээ болох “HR Event” 49 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд байгууллагын удирдлага, санхүү хариуцсан захирал болон хүний нөөцийн менежер, удирдах түвшний ажилтнууд оролцлоо. Оролцсон 300 гаруй компаниудаас дурдвал: Хаан банк, МЕРА ХХК, Капитрон банк, Премиум Групп ХХК, Жем интернэшнл, БОСА Холдинг ХХК, АПУ Хувьцаат компани, Алтан Жолоо Импекс ХХК, Монкон Групп, Сүү Хувьцаат Компани, МҮОНРТ, Наран Трейд ХХК, Бишрэлт Групп, Тэнгэр Даатгал ХХК, Моннис Групп гэх мэт.
Тус арга хэмжээг нээж Zangia.mn-ийн Үүсгэн байгуулагч, Ph.D Б.Түвшинтулга “Хүний нөөцийн тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан юм. Тус илтгэлээс дурдвал: Дэлхийн жишгээр компаниуд жилийн нийт орлогынхоо 1%-ийг ажилтнуудаа хөгжүүлэхэд зарцуулдаг бол манай улсын компаниуд ажилтнуудаа хөгжүүлэхэд юу хийж байгаа вэ?, ажилтны ур чадвар болон хувь хүний хөгжил, гадаад хэлний мэдлэгт нь хөрөнгө оруулж, ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр хангалттай дэмжлэг үзүүлж чадаж байгаа юу? зэрэг асуудлуудыг хөндлөө. Мөн хүрэлцэн ирсэн зочдод Zangia.mn-ээс амжилттай хэрэгжүүлж байгаа төслүүд болох Zangia Academy, Zangia Audio-г танилцуулахаас гадна шинээр хэрэгжүүлж буй Zangia Training төслөө танилцууллаа.

“HR Event”-ийн Зочин илтгэгчээр ХНСҮХ-ийн Тэргүүн, Сургагч багш, Хүний нөөцийн зөвлөх, Ph.D, Профессор Г.Тэгшбүрэн "Удирдлагын багт HR хэрхэн манлайлах вэ?” сэдвээр сургалт орлоо.
Сургалтын агуулгаас дурдвал: Зарим HR захиргааны ажлуудыг хийх төдий байхад зарим нь яагаад байгууллагынхаа стратегийн түнш байдаг вэ? Үүнд нөлөөлөх хүчин зүйлүүд юу байдаг вэ? HR- үүнийг өөрчлөх боломжтой юу?, Санхүүгийн захирал, ерөнхий нягтлантай хэрхэн хамтарч ажиллаж бизнесийн урт болон богино хугацааны үр ашигт байдлыг нэмэгдүүлэх вэ?, Удирдлагын багт HR -н манлайлах ямар арга техникүүд байдаг вэ?, Байгууллага дахь HR-уудын ирээдүйн дүр төрх хэрхэн өөрчлөгдөх вэ? гэсэн агуулгын хүрээнд сургалт орлоо.

Networking хэсэгт ирсэн зочид оройн зоог барингаа хоорондоо танилцан санал бодлоо солилцож, мэдлэг туршлагаа хуваалцлаа.
Арга хэмжээний зургуудаас:







Хүнийг нас хүйсээр ялгаварлан гадуурхагчид бол та нар
Цус сорогчид
Компаниудад тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн байна. Та бүхэнд амжилтын дээдийг хүсэе.
Салбартаа маш хийх зүйл хийж бүтээж байгаа зангиагийн хамт олонд баярлалаа.