Калифорни муж криптовалютын хөгжлийг зохицуулсан АНУ-ын анхны муж боллоо
2022, 5 сарын 6. 8:490

Уолл Стрит Журнал сонины орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлснээр, Калифорниа муж нь криптовалютын хөгжлийг дэмжих цогц зохицуулалтыг хийсэн АНУ-ын анхны муж болсон талаар онцлон тэмдэглэв.

Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсом өнөөдөр криптовалютын салбарт инновацийг дэмжихийн зэрэгцээ хэрэглэгчдийг хамгаалах зохицуулалтын тогтолцоог бий болгох талаар захирамж гаргажээ. Уг захирамж нь криптовалют болон блокчэйн компаниудад ил тод, тууштай орчинг бүрдүүлэхийг нэн тэргүүний зорилтоо болгосон байна.

"Калифорни бол дэлхийн инновацийн төв бөгөөд бид хөгжиж буй энэхүү технологийн тусламжтайгаар мужаа амжилтанд хүрэхэд бэлтгэх үүрэг хүлээж байна" гэж амбан захирагч Ньюсом хэлэв.

Үүний өмнөхөн буюу өнгөрөгч гуравдугаар сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден холбооны агентлагуудаас криптовалютыг сайтар хянаж үзэхийг шаардсан захирамж гаргаад байсан билээ.

Криптовалютын салбарынхан Калифорни мужийн засаг захиргаанаас хийсэн энэхүү алхамыг сайшаан хүлээн авчээ.

Калифорнийн захирамж нь ажлын байр бий болгох, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд блокчэйн технологийн гүйцэтгэх үүргийг хүлээн зөвшөөрч, энэхүү салбарын ирээдүйг эрүүлээр харж байгааг Блокчейн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Кристин Смит сайшаан талархан хүлээн авч, мужийн засаг захиргаатай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна хэмээн мэдэгдэв.

Нөгөөтэйгүүр, виртуал валют нь өдгөө дэлхийн хэмжээний салбар болон өргөжсөн хэдий ч Цахиурын хөндий нь анхнаасаа л тус салбарын төв байсаар ирсний дээр криптовалютын томоохон бирж болох Coinbase ч үйл ажиллагаагаа эхлүүлж байсан билээ. Үүнээс өмнө Нью-Йорк, Майами, Вайоминг хотууд ч мөн криптовалютын салбарын хөгжлийг дэмжиж, уг салбарт дөрөөлөн ажлын байр бий болгон хөгжлийн нэг гарц хэмээн харж байгаагаа мэдэгдэж байв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35