Шинэ Зеланд улс дахь хэрэглэгчийн үнийн индекс тооцож байснаас өндөр хувьтай гарчээ
2023, 7 сарын 19. 21:400

Лхагва гарагт Шинэ Зеланд улсын Статистикийн газраас өнгөрөгч сарын эдийн засгийн үзүүлэлтүүдээ танилцуулжээ. Улмаар тус улсын өнгөрөгч сарын болон 2023 оны хоёрдугаар улирлын тайлангаас үзэхэд Шинэ Зеланд дахь хэрэглэгчийн үнийн индекс эдийн засагчдын тооцож байсан хувьд хүртэл буурч чадаагүй байна.

Тайлантай танилцвал, энэ оны эхний улиралд тус улс дахь хэрэглэгчийн үнийн индекс 6.7 хувьтай гарсан бол хоёр дахь улиралд 6.0 хувьтай гарсан юм. Харин эдийн засагчдын тооцож байснаар хоёр дахь улиралд тус улс дахь хэрэглэгчийн үнийн индекс 5.9 хувьд хүрэх ёстой байжээ.

Тийнхүү тайлантай танилцсан мэргэжилтнүүдийн зүгээс Шинэ Зеландын Нөөцийн банкийг энэ сард ч бодлогын хүүгээ өсгөнө гэж таамаглах болсон байна.


Эх сурвалж: Stats NZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35