Сербийн ерөнхийлөгч байгалийн хийн тухай асуудлаар ерөнхийлөгч Путинтэй ярилцана гэж найдаж байна
2022, 5 сарын 23. 10:371

Серби улсын ерөнхийлөгч Александер Вучич бямба гарагт Пинк сувагт өгсөн ярилцлагадаа тэрээр ирэх 25-26-ны өдрүүдэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй байгалийн хийн тухай асуудлаар ярилцана хэмээн найдаж байгаагаа хуваалцжээ.

Түүний хэлснээр, ирэх долоо хоногийн лхагва эсвэл пүрэв гарагт тэрээр ноён Путинтэй утсаар холбогдох бөгөөд ярилцлагын хүрээнд ердөө гурван зүйлийг л тодорхой болгох хэрэгтэй байгаа гэжээ. Тодруулбал, байгалийн хийн асуудлын хүрээнд нэн тэргүүний чухал үзүүлэлт бол хийн хэмжээ юм. Үүний дараагаар байгалийн хийн үнэ, нийлүүлэлтийн тасалдалгүй байдал гуравдугаарт орох ажээ.

Ноён Вучичын мэдэгдсэнээр тэд худалдан авах байгалийн хийгээ Унгар улсын хийн нөөцлүүрт хадгалах тухайд Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай ярилцаж тохирсон байна. Александер Вучич, “Унгар улсын ерөнхийлөгч бидэнд 300-500 сая куб метр байгалийн хийг тэдний нөөцлүүрт хадгалахыг зөвшөөрсөн нь их чухал явдал” гэжээ.

Орос, Сербийн байгуулсан, өдгөө мөрдөж буй байгалийн хий худалдааны гэрээний хүчинтэй хугацаа энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгаа юм.

Улмаар Серби улсын хувьд Газпромоос байгалийн хий татах хэлэлцээрийг эхлүүлж байгаа бөгөөд үүний хүрээнд шинэ, урт хугацааны гэрээ байгуулах хүсэлтэй байгаа юм. Үйл явдлын хүрээнд ноён Вучичын өгүүлснээр, Серби улсын эдийн засаг Оросын байгалийн хийнээс бүрэн хамааралтай байдаг тул Москвагийн талтай хийх ярилцлага үр дүнтэй болбол 1000 куб метр байгалийн хийг 450-619 ам.доллароор худалдан авах гэрээ байгуулах гэнэ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
1
2
0
0
1
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.191.106
   /
2022, 5 сарын 25. 15:32

Үерхэлдээ үнэнч сайн залуу шүү

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35