Япон: Нотогийн газар хөдлөлтийн хохирол урьдчилсан байдлаар 816 тэрбум иенд хүрчээ
1 сарын 6. 12:060

Японы Хоншүү арлын төв хэсэгт орших Ишикава мужийн Ното орчимд өнгөрөгч 1-ний өдөр болсон 7.6 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 816.3 тэрбум иенээр хэмжигдэх барилга байгууламж, зам талбай эвдэрч, сүйдсэн гэх тооцоог гаргажээ.

Токио Шимбун зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 6-ны өдөр мэдээлснээр, Номура судалгааны хүрээлэнгийн судлаач Такахидэ Киучи "Энэхүү гамшгийн үед учирсан хохирлыг албан ёсоор тооцоолоогүй байгаа ч урьдчилсан байдлаар энэ хэмжээний хохирол учирсан байх магадлалтай” хэмээн өгүүлсэн байна.

Тэрээр газар хөдлөлтийн голомт болох Нотогийн харьяалагддаг Ишикава мужийн гамшгийн бүсэд сүйдсэн 19,000 орчим барилга байгууламжаас гадна цахилгаан эрчим хүч, шингэрүүлсэн хий, тариалангийн талбай зэрэг дэд бүтцийн байгууламжид учирсан хохирлыг хамтатган тооцжээ.

Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2011 онд Японы зүүн хэсэгт болсон их газар хөдлөлтийн хохирлыг ойролцоогоор 16.9 их наяд иен, 2016 оны Кумамотогийн газар хөдлөлтийн хохирлыг ойролцоогоор 4.6 их наяд иен гэж тооцоолж байсан билээ.

Түүнчлэн Нотогийн газар хөдлөлтийн нөлөөгөөр энэ онд тус улсын нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 64 тэрбум иенээр буурах төлөвтэй байгаа аж.

SMBC Nikko Securities судалгааны хүрээлэнгийн судлаач Коя Мияамае ложистикийн сүлжээ болон цахилгаан, эрчим хүчний тасалдал зэргээс шалтгаалан нэрлэсэн ДНБ 64 тэрбум иенээр буурна гэж таамаглаж байсан бөгөөд хэрэв иргэдийн хэрэглээ буурсан тохиолдолд уг дүн бүр ч нэмэгдэж болзошгүй хэмээн анхааруулсан байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01