ДЭМБ архи, чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлэхийг улс орнуудад уриалжээ
2023, 12 сарын 6. 17:270

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) зүгээс архи, согтууруулах ундаа болон чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалав. Ийнхүү татварыг нэмэгдүүлж, эрүүл бус ундааны хэрэглээг бууруулах нь дэлхийн улс орнуудын ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахад хийж буй маш том алхам хэмээн үзжээ.

ДЭМБ-аас орон нутгийн цагаар 5-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ “Архи согтууруулах ундааны хэрэглээнээс болж дэлхий даяар жил бүр 2.6 сая хүн нас барж байна. Түүнчлэн жил бүр 8 сая гаруй хүн эрүүл бус хооллолтын улмаас амь насаа алдаж байна” хэмээн онцлов. Тиймээс эдгээр эрүүл мэндийн шалтгаант нас баралтыг бууруулахын тулд архи, чихэрлэг ундааны хэрэглээний татварыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ДЭМБ дурджээ. Өөрөөр хэлбэл татварыг нэмэгдүүлэхээс өөрөөр энэ төрлийн ундааны хэрэглээг бууруулах арга зам одоохондоо үгүй хэмээн дүгнэсэн аж.

Эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг энэ төрлийн ундаанд ногдуулах татварын хэмжээ бага байна хэмээн тус байгууллага мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн байна. Тодруулбал дэлхийн 108 оронд чихэрлэг ундаанд ногдуулдаг дундаж хэрэглээний татвар нь хийжүүлсэн ундааны үнийн дөнгөж 6.6 хувьтай дүйж байгааг судалгаагаар тогтоожээ. Чихэрлэг ундаанд татвар ногдуулдаг улс орнуудын тал хувь нь мөн усанд татвар ногдуулдаг аж. Хамгийн багадаа 148 улс согтууруулах ундаанд хэрэглээний татварыг ногдуулдаг бол хамгийн багадаа 22 улс дарсыг хэрэглээний татвараас чөлөөлсөн байдаг аж.

ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих асуудал эрхэлсэн захирал Рюдигер Креч “Хүнсний аюултай бүтээгдэхүүнд татвар ногдуулах нь хэрэглээг бууруулахад дөхөм болоод зогсохгүй иргэдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, засгийн газраас хөрөнгө босгоход тусалдаг учраас нийгэмд бүхэлдээ эерэг нөлөө үзүүлдэг” хэмээн тодорхойлсон байна. Түүнчлэн засгийн газар ч эрүүл мэндийн салбартай холбоотой зардлаа бууруулж, архидан согтууралтаас үүдсэн хүчирхийлэл, халдлага, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломжтой юм. Тэрчлэн компаниудад эрүүл мэндэд хор хөнөөл учруулахааргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол хөшүүрэг болдог байна.

ДЭМБ-аас иш татсан 2017 оны судалгаагаар архины үнийг татвар ногдуулах замаар 50 хувь өсгөх нь 50 жилийн хугацаанд 21 сая хүн нас барахаас сэргийлж, ойролцоогоор 17 их наяд ам.долларын орлого олох боломжийг нээж өгдөг хэмээн цохон тэмдэглэв. Энэхүү мөнгөн дүн нь эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгч найман улсын засгийн газрын жилийн нийт орлоготой тэнцэж буй аж.

Тухайлбал Литва улс 2017 онд архины татварыг нэмэгдүүлснээс хойш архидалтаас үүдэлтэй өвчнөөр нас барах тохиолдол буурсан гэв. Түүнчлэн тус улсын татварын орлого 2016 онд 234 сая евро байсан бол 2018 онд 323 сая евро болж нэмэгджээ. Нас баралтын хувь хэмжээ ч 2016 онд 100 мянган хүн тутамд 23.4 байсан бол 2018 онд 18.1 болон буурсан байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35